Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан өнөөдөр "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найм дахь жилдээ заасан теле хичээлийг улс орон даяар шууд дамжуулан нэвтрүүлж ирсэн билээ. Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариулт өглөө.