8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан гишүүнээс болж байнгын хорооны хуралдаан дахин хойшлов

2015-12-09 12:03:00

Өнгөрсөн лхагва гарагт хоёр байнгын хорооны хамтарсан хурал болж Хөгжлийн банк болон бондын хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байсан. Харамсалтай нь тус ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан ирээгүй гэдэг шалтгаанаар асуудлыг хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийнхэн хуралдах байсан ч ажлын хэсгийн ахлагч эзгүй гэдэг шалтгаанаар дахин хуралдсангүй. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн талаар мэдээлэл хийсэн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллаад завгүй яваа бололтой. Нэгдсэн чуулганы үеэр тойрогтоо ажиллаж, төрийн ажил гацаалаа хэмээн шүүмжлэн бухимдах гишүүд  ч  байна лээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zichin
ene enhamgalan chine jinhen shijgiin hujaa bna. uheech bayartsogt ta 2 odoo boloo zail esvel uh
2016/05/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment