8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Японыг дайрч өнгөрсөн хар салхи маргааш манай орныг дайрна

2016-09-01 14:12:00

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын 2-нд  манай орны зүүн хэсгийг хар салхи дайрч өнгөрөх талаар мэдээлсэн байна.  Өнгөрөгч өдрүүдэд Японыг дайрч өнгөрсөн Тайфун хар салхи маргааш манай орныг ийнхүү дайрах аж. Энэ үеэр мөндөр, усархаг бороо орж, хүчтэй салхи салхилах төлөвтэй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Японы арлыг дайрч, Владивосток орчмоор эх газар дээр гарч эрч нь суларч, манай орны зүүн талд тулж ирэх бөгөөд аажмаар нутгийн зүүн өмнө тал руу шилжин есдүгээр сарын 3-ныг хүртэл байрлах юм байна. Гэхдээ арлын орнуудад нөлөөлдөг шиг хор хөнөөл манай оронд үзэгдэхгүй ч, 2-3 хоног усархаг бороо үргэлжлэн орж, салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрэх тул болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ анхааруулж байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zzzz
Dairch ungurnu geegui bna shte. Olon niitiig ingej uimuulj bolohgui shte
2016/09/01 103.57.93.222
  • Recent
  • Most Read
  • Most Comment