8o
Улаанбаатар хот
mobile menu

Ю.Цэдэнбал агсны цол тэмдгийг буцаан олгожээ

2016-09-01 14:32:26

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Ю. Цэдэнбал агсны “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийг буцаан олгосон байна. Мөн “Монголбанкны Хүндэт дэвтэр”-т бичжээ. Ю.Цэдэнбал нь 1939 оны долдугаар сараас Сангийн Яамны сайдаар ажиллаж байжээ. Энэ хугацаанд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан түүхтэй аж. Тухайн үед түүнийг “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан ч Улсын банкны ерөнхий хорооны даргын 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалаар хураасан байдаг юм байна. Энэ онд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн Б/499 дугаар тушаалаар 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, цол тэмдгийг нь ийнхүү буцаан олгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mgl
Odoo bid uhaan orj mundag hucherheg buuraluudaa mederch ehelj bn da, Ai huurhii uuchlaarau teneg bdniigee
2016/09/02 76.16.174.6
Mgl
Hoorhido
2016/09/01 218.146.68.210
Баттөр Ч.
Мөн ч их гомдоох зүйл хийсэн дээ. Гэхдээ тэнгэрлэг хүн байсан болохоор тэнэг хүмүүсийг өрөвдөж уучилж байсан байх гэж л найдъя
2016/09/01 103.212.116.114
зочин
Одоогийн дарга нэртэй дампууруулагчид энэ хүнд мөргөж, ажлынх нь талаар судлах хэрэгтэй. Сайхан хүн
2016/09/01 119.40.103.50
zochin
bi ih sonin hun bgaaym ene hun nymdorj hoerig l shuteed baidag ym
2016/09/01 103.57.95.132