Энэ оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 178 хэрэг буюу 30.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн эхний хагас жилийн байдлаар хүчирхийллийн улмаас 7 хүн амь насаа алджээ. Мөн сүүлийн зургаан жилийн хугацаанд 90 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан гэх албан ёсны тоо баримт байдаг. Тэдний тал хувь нь хуулийн байгууллага болон үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудад удаа дараа хандсан ч хамгаалалт авч чадалгүй амь насаа алджээ. Цагдаагийн ерөнхий газрын статистик тоон мэдээнээс үзвэл, энэ оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оныхоос 30,4 хувиар нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас хохирсон 14.7 мянган иргэн хохирогч болсон эдгээрээс 4.7 хувь нь хүүхэд, 41 хувь нь эмэгтэйчүүд юм байна.
Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оныхоос 30,4 хувиар нэмэгджээ
2016-09-01 16:18:09