8o
Улаанбаатар хот
mobile menu

Нойтон цас, мөндөр, бороо орохыг мэдэгдлээ

2016-09-01 16:31:36

Цаг агаар орчны шинжилгээний газраас энэ сард үе үе хүчтэй салхи, мөндөр, түр зуурын бороо орохыг мэдэгдлээ. Мөн сарын дунд үеэс хойш нойтон цас орох төлөвтэй байгааг анхааруулж байна. Нойтон цас унах энэ хугацаанд хөрсөн дээр цочир хүйтрэх аж. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхийг анхаарууллаа. Газар тариалан бүхий нутгуудын цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хагаст дунджаас дулаан, баруун хагаст дунджийн орчим ба түүнээс сэрүүн, хур тунадас олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу орно гэдгийг олнцолжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment