8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантөгс: Ипотекийн зээлийн эргэн төлөлт гурван жилийн хугацаанд 99.9 хувьтай байна

2016-09-02 09:21:00

 Ипотекийн найман хувийн хүүтэй зээл зогсох эсэх асуудал иргэдийн дунд гол сэдэв болж байна. Хэдэн хоногийн өмнө ипотекийн зээд төрд дарамт учруулж байна гэсэн мэдээлэл гарч улмаар зогсоно гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл өчигдөр  Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Энэ Засгийн газрын үед Ипотекийн зээл зогсохгүй үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн. Харин одоо цаашид хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ард иргэдийн хувьд байр гэхээсээ илүү урьдчилгаа төлбөрийн асуудал нэлээд хүнд байгаа билээ. Тэгвэл Барилга хот байгуулалтынсайд Г.Мөнхбаярын хэлсэнээр урьдчилгаа төлбөрийг буулгах боломжийг судалж байгаа хэмээн хэллээ. Долдугаар сард арилжааны банкуудын нийт зээлийн өрийн үлдэгдэл өссөн бол ипотекийн зээл олголт огцом хэмжээгээр буюу өмнөх сараас 32.7 хувиар буураад байсан. Гэхдээ зээл олголт буурсан ч гэсэн зээлийн төлөлт хэвийн хэмжээнд явж байгаа Засгийн газраас явуулж байгаа ипотекийн зээл хэр үр дүнтэй байгаа харуулж байгаа юм.

 Иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа ипотекийн зээлийн талаар Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгсөөс зарим зүйлийг тодруулсан юм.

-Ипотекийн зээлийн олголт өнөөдрийн байдлаар ямар байна вэ. Зарим иргэдийн зүгээс зээл нь бүтсэн ч өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна гэх юм?
-Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд гурав дахь жилдээ үргэлжилж байна. Үүнтэй холбоотой өөрчлөлт өнгөрсөн хугацаанд орж байсан. Засгийн газраас таван хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн сонгуулийн өмнө журамд тодорхой өөрчлөлт оруулсан. Энэ жил сонгуультай жил байсан учраас олон нийтийн дунд ипотекийн зээл үргэлжлэх үү, зогсох уу гэх мэтээр олон асуудал үүсч, анхаарлын төвд ороод байна.
Олны дунд эргэлзээ үүссэн энэ үед Монголын ипотекийн корпораци Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад уг хөтөлбөрт оролцогч талуудад хэрэгжилтийн явцыг танилцуулахаар өнөөдөр цугларсан юм. Бидний харж буйгаар ипотекийн зээлийн хөтөлбөр сайн хэрэгжиж байна.
Нийтдээ 85 мянган өрх найман хувийн болон таван хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан. Мөн 3.8 их наяд төгрөгийн зээл зах зээл дээр бүрэлдсэн. Энэ нь асар том хөрөнгө юм. Тиймээс үүний хэрэгжилтийг үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд зөв мэдээллийг тухай бүрд нь хүргэх хэрэгтэй гэж үзсэн юм.
-Зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?
-Одоогийн бүтцээр бол 3.3 их наяд төгрөг найман хувийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хавар Тэтгэврийн ирээдүйн нөөц сангийн тухай хууль батлагдсан. Нөөц сангийн удирдах, захиран зарцуулах, хяналт тавих үүрэгтэй санг Нийгмийн даатгалын ерөнхий газарт харьяалуулсан.
-Зээлийн эргэн төлөлт ер нь ямар байгаа вэ?
-Манай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд зах зээл дээр есөн тусгай зориулалттай компани байгуулаад 2.4 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээл дээр гаргасан. Үнэт цаасны шинж чанар хэвээрээ. Эхний ээлжид 20 жилийн хугацаатай, хүүний хувьд давуу эрхтэй ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүү 4.5 хувь, энгийн эрхтэй буюу эрсдэлтэй хэсгийн үнэт цаасны хүү 10.5 хувьтай. Энэ хөтөлбөрт нийтдээ 51 мянган айл өрх хамрагдсан. Цаана нь арилжааны банкуудад 200-аад тэрбум төгрөгийн орон сууцны зээлүүд үнэт цаасанд хамрагдахаар хүлээж байна.
Зээлийн эргэн төлөлт 2013 оны зургадугаар сараас хойшхи гурван жилийн хугацаанд 99.9 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, бүх зээлүүд хэвийн төлөгдөж байна. Ойролцоогоор 0.5 хувь нь чанаргүй зээл байна. Энэ нь тухайн өрхийн орлого тасалдсан гэсэн үг. Ийм өрхийн зээлийг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа. Гэхдээ бусад зээлтэй харьцуулахад эргэн төлөлт сайн гэж үзэж байгаа.
-Цаашид найман хувийн хүүтэй зээлийг  эргэн төлөлтөөр санхүүжүүлэхэд хэдий хэмжээний боломж байна вэ?
-Бондын төлбөрт нийтдээ 2014 оны гуравдугаар сараас хойш 400 орчим тэрбум төгрөг үндсэн болон хүүний төлбөрт шилжсэн. Энэ нь нийтдээ 36 сарын турш эргэлтэд ороод дараа дараагийн зээл авч буй хүнд хүрч байгаа гэсэн үг.


Ямар ч байсан Энэ Засгийн газрын хувьд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж, удахгүй шийдвэрээ гаргаж ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно хэмээн салбарын сайд хэллээ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ipotekiiin zeel ergen telegdehgui baigaa gol shaltgaaniig oloh, sanhuugiin chadavkhgui bolood telehgui esvel evdej zovood zeelee telehgui baina uu gesen sudalgaa hiigeechee
2016/09/02 103.26.194.250
Zochin
IIm ender ergen telelttei baigaa ny Mongolchuud uneheer hariutslagatai humuus yum baina, iim baikhad huugee buuruulaad ard tumnii nuruun deerh achaag ny hengelmeer yum
2016/09/02 103.26.194.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment