8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Японыг дайрч өнгөрсөн хар салхи өнөөдөр манай орныг дайрна

2016-09-02 09:38:00

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөөдөр  манай орны зүүн хэсгийг хар салхи дайрч өнгөрөх талаар мэдээлсэн.  Өнгөрөгч өдрүүдэд Японыг дайрч өнгөрсөн Тайфун хар салхи маргааш манай орныг ийнхүү дайрах аж. Энэ үеэр мөндөр, усархаг бороо орж, хүчтэй салхи салхилах төлөвтэй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Японы арлыг дайрч, Владивосток орчмоор эх газар дээр гарч эрч нь суларч, манай орны зүүн талд тулж ирэх бөгөөд аажмаар нутгийн зүүн өмнө тал руу шилжин есдүгээр сарын 3-ныг хүртэл байрлах юм байна. Гэхдээ арлын орнуудад нөлөөлдөг шиг хор хөнөөл манай оронд үзэгдэхгүй ч, 2-3 хоног усархаг бороо үргэлжлэн орж, салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрэх тул болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
МУУ ШҮҮ
2016/09/02 139.5.217.31
  • Recent
  • Most Read
  • Most Comment