8o
Улаанбаатар хот
mobile menu

Осолдсон хүүхдийн цогцсыг олжээ

2016-09-02 09:46:00

Энэ сарын 30-ны өдөр Хатгал тосгоны Жанхайн даваа гэх газар “Байкаль” жуулчны баазын ойролцоо далайд завиар аялж байсан таван иргэн осолдсон бөгөөд тэдний гурав нь хүүхэд нэг том хүн /27 настай эрэгтэй/ усанд живж амиа алдсан хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар завь огцом хөмөрсөний улмаас осолдсон гэх мэдээлэл байгаа юм. Харин завиар аялуулж байсан хүн нь хүүхдүүдэд аврах хантааз өмсгөлгүй завин дээр суулгаад аваад явсан байсан гэх мэдээллийг онцгой байдлын газраас өгч байгаа юм. Дөрвөн иргэний цогцсыг эрэн хайж олсон бол нэг хүүхдийн цогцсыг олоогүй байсан бол өчигдөр цогцсыг нь олжээ. Талийгаач хүүхдүүдийн хувьд 6-14 настай аж. Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment