8o
Улаанбаатар хот
mobile menu

Эцэг эхчүүдэд хариуцлага тооцохоор шалгаж эхэллээ

2016-09-02 12:20:00

Есдүгээр сарын нэгэн буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зам тээврийн осолд найман хүүхэд өртсөн харамсалтай мэдээлэл байна. Бага ангийн хүүхдийг асран хамгаалагчгүй сургууль гэр хоёрын хооронд явуулсанаас болж бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихэссэн. Өчигдөр гэхэд  найман хүүхдүүдээс гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн аж. Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-р зүйлд заасны дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэлсэн байна. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж, хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учирвал хариуцлага хүлээх хуулийн заалттай байдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment