8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Эрдэнэбат: Хүнд таалагдахын тулд дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болохгүй

2016-09-02 15:12:00

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бараг өдөржин хуралдаж, нэлээд ноцтой хэд хэдэн зүйлийг ярьсан байна.  Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийнхний ярилцсан нууц асуудлууд хэвлэлээр дэлгэгдлээ. 
“Ардын эрх” сонинд мэдээллэснээр, өчигдрийн бүлгийн хуралдаан нэлээд ширүүхэн болж, тус бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, хоорондоо багагүй муудалцсан нь  хэвлэлээр гарч эхэллээ. Бүлгийн гишүүд юу ярьсан талаар мэдээлэл хүргэе. 

Д.Сарангэрэл:  УИХ, Засгийн газрын гишүүд сар бүр утасны төлбөр нэг сая, шатахууны зардал хоёр сая төгрөг төсвөөс авдаг тухай мэдээлэл гарлаа. Энэ бол худлаа мэдээлэл. Ийм зүйл гэж байхгүй. Гэтэл үүнд нэг ч удаа няцаалт хийсэнгүй. Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. 


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болохгүй. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсаж байна” гэжээ. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс харахад өмнөх Засгийн газрын үед хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьж байсан харин одоо ямар нэгэн асуудал дээр ажил хэрэгч талаасаа хандана гэдгээ хэлжээ. Товчхондоо сөрөг хүчин байхдаа ард түмэнд таалагдахын тулд баатарлаг хүмүүс болж, юу ч хамаагүй ярьдаг байсан аж. 


Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ  “Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй. Энэ нь олон нийтэд ямар харагдах вэ.Би жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд Засгийн газраас оруулж ирсэн саналуудын талаар цангаагаа арилтал ярьж чадна. Миний ярьсныг хүмүүс багагүй сонсдог юм шүү. Харин би тэвчээд л суугаад байгаа юм. Ер нь Сангийн яамыг аль ч намын сайд удирдсан ялгаагүй юм байна. Дандаа адилхан санал оруулж ирэх юм. Мэргэжлийн бус учраас ийм юм оруулж ирлээ гэх яриа дуулдах юм. Дөрвөн жил л эдийн засгийг хэрхэн сайжруулах талаар ярьсан ш дээ. Нэг жилийн бондын төлбөр их наяд төгрөг. Үүнийг хариуцлагыг хэнээс нэхэх юм бэ. Би нэхэх ёстой гэж бодож байгаа. Аль намд байж байгаад аль намд орсон нь сонин биш. Хаяад буцаж ирсэн нь ч сонин биш. Хэн нэг хүнээс хариуцлага асуух л ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН-ын бөхчүүд
Сонгосон сонголт маань энэ . МАН зүтгэж байгаа л байдал шүү дээ.Гэхдээ"80 ТЭРБУМЫН АЯН","МОРИНЫ УЯАЧДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ АЯН","СОЦ/ДЕК үзлээ МИЕЭ-ЭНХБОЛДИЗМ үзлээр солих аян,газрын болон албан туш
2016/09/03 43.242.243.98
Овуу
Энэ чинь Баярцогтын ойрын хамаатан шүү дээ. Нүүр царайг нь сайн хараарай.
2016/09/03 82.145.219.183
БИЧЭЭЧ
Өнөөдөр төсвийн тодотгол дээр МАН-ыхны ярьж байгаагаас үзэхэд эхний жилүүдэд АН-ын үед эхдүүлсэн "САЙН" хөтөлбөрүүдийг зогсоож эдийн засгийг муутгаад сонгуулийн өмнө САЙН" хөтөлбөрүүдийг дахин хэрэгжү
2016/09/02 43.242.243.98
Дэндүү юм
Урд нь тэгээд юу дуртайгаа ярьдаг байсанаа хүлээн зөвшөөрчиж. Төр та нарын тоглоом биш шүү
2016/09/02 124.158.109.62