8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол нэрийн барааны үнэ долоон хувиар буурчээ

2016-09-02 16:05:04

2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 7.0 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ:  Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 12.3 хувь, үхрийн ястай махны үнэ 8.3 хувь, үхрийн цул махны үнэ 10.8 хувь, адууны ястай махны үнэ 6.4 хувь, ямааны ястай махны үнэ 15.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.4 хувь, ямааны ястай махны үнэ 8.9 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 8-р сарын 31-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5070 төгрөг, үхрийн /ястай/ мах 6375 төгрөг, үхрийн цул мах 7900 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 4505 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.3 хувиар буурч, савласан дээд гурилын үнэ 0.4 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өсч, задгай 1-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 17.0 хувь, өмнөх 7 хоногийнхоос 6.3 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 18.4 хувь, луувангийн үнэ 47.9 хувь, байцааны үнэ 42.5 хувь, манжингийн үнэ 64.2 хувь, сонгины үнэ 4.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 17.4 хувь, байцааны үнэ 1.4 хувь, манжингийн үнэ 10.3 хувиар буурч, төмс болон сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 8.4 хувиар өсч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.4 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 4.7 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 0.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment