
Авто замын салбарын төрийн бус байгууллагууд УИХ-ын эдийн засгийн болон Төсвийн байнгын хороонд албан шаардлага хүргүүллээ. Санхүүжилт цаг хугацаандаа хийгдээгүйгээс авто замын салбарын компианудын татвар, нийгмийн даатгал, банкны өр зээлд баригдан шүүхэд шилжиж, ажилчид нь 4-6 сар цалингаа аваагүй байгаа учраас УИХ-ын эдийн засгийн болон Төсвийн байнгын хороонд албан шаардлага хүргүүлсэн байна.



