8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын хөшигний цаадах яриа задарч, тээврийн хэрэгслийн шалгалт үргэлжилсэн өдөр

2016-09-02 18:37:00


Дуулиан шуугиан, амжилт бүтээл  дагуулсан ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Эрхэм уншигч таны ажлын өдрүүд амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Маргааш амралтын өдөр учраас гэр бүлээрээ хэрхэн юу хийх талаар төлөвлөж сууна уу. Тэгвэл танд хэрэгтэй нэгэн мэдээлэл дуулгахад Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөөдөр  манай орны зүүн хэсгийг хар салхи дайрч өнгөрөх талаар мэдээлсэн.  Өнгөрөгч өдрүүдэд Японыг дайрч өнгөрсөн Тайфун хар салхи өнөөдөр  манай орныг ийнхүү дайрах аж. Энэ үеэр мөндөр, усархаг бороо орж, хүчтэй салхи салхилах төлөвтэй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Японы арлыг дайрч, Владивосток орчмоор эх газар дээр гарч эрч нь суларч, манай орны зүүн талд тулж ирэх бөгөөд аажмаар нутгийн зүүн өмнө тал руу шилжин есдүгээр сарын 3-ныг хүртэл байрлах юм байна. Гэхдээ та бүхэн бүү санаа зовоорой. Арлын орнуудад нөлөөлдөг шиг хор хөнөөл манай оронд үзэгдэхгүй ч, 2-3 хоног усархаг бороо үргэлжлэн орж, салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрэх тул болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Харин одоо та бүхэндээ нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн мэдээ, мэдээллийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.

Өнөөдрийн тоймоо хүлээн авна уу. 

Чухал дуулиан: Ж.Эрдэнэбат: Хүнд таалагдахын тулд дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бараг өдөржин хуралдаж, нэлээд ноцтой хэд хэдэн зүйлийг ярьсан байна.  Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийнхний ярилцсан нууц асуудлууд хэвлэлээр дэлгэгдлээ. 
“Ардын эрх” сонинд мэдээллэснээр, өчигдрийн бүлгийн хуралдаан нэлээд ширүүхэн болж, тус бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, хоорондоо багагүй муудалцсан нь  хэвлэлээр гарч эхэллээ. Бүлгийн гишүүд юу ярьсан талаар мэдээлэл хүргэе. 
Д.Сарангэрэл:  УИХ, Засгийн газрын гишүүд сар бүр утасны төлбөр нэг сая, шатахууны зардал хоёр сая төгрөг төсвөөс авдаг тухай мэдээлэл гарлаа. Энэ бол худлаа мэдээлэл. Ийм зүйл гэж байхгүй. Гэтэл үүнд нэг ч удаа няцаалт хийсэнгүй. Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болохгүй. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсаж байна” гэжээ. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс харахад өмнөх Засгийн газрын үед хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьж байсан харин одоо ямар нэгэн асуудал дээр ажил хэрэгч талаасаа хандана гэдгээ хэлжээ. Товчхондоо сөрөг хүчин байхдаа ард түмэнд таалагдахын тулд баатарлаг хүмүүс болж, юу ч хамаагүй ярьдаг байсан аж. 

Чухал шийдвэр: Зарим хэвлэл мэдээлэлийг ТЕГ-т шалгуулна

 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тодруулбал, Архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой татварыг нэмэгдүүлэх, хос хөдөлгүүрт автомашинд ногдуулах татварыг нэмэгдүүлэхгүй байх дээр санал нэгдсэн байна. Мөн үүнээс гадна олны анхаарлын төвд байгаа хүүхдийн мөнгийг 60:40 харьцаатайгаар буюу 60 хувьд нь бэлнээр олгох, 40 хувьд нь хуримтлал үүсгэж гурван жилийн дараагаас олгох зэргийг шийджээ. Мөн оюутны тэтгэлэгт зориулж  90 тэрбумын сан байгуулахыг дэмжсэн байна. Мөн үүнээс  гадна өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаан хаалттай болсон билээ. Өнөөдөр хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр  “МАН-ын хаалттай хаалганы цаана юу яригдав” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр цацагдсан. Тухайн хаалттай хуралдаанаар нэлээд хэд хэдэн ноцтой зүйл яригдсан талаар бид өмнө нь мэдээлэлсэн. Харин үүнийг мэдээлэл алдагдсан гэж үзээд зарим хэвлэл мэдээлэлийг МАН-ынхан  ТЕГ-т шалгуулахаар өгч байгаа хэмээн хэллээ.

Чухал мэдээ: Эцэг эхчүүдэд хариуцлага тооцохоор шалгаж эхэллээ

Есдүгээр сарын нэгэн буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зам тээврийн осолд найман хүүхэд өртсөн харамсалтай мэдээлэл байна. Бага ангийн хүүхдийг асран хамгаалагчгүй сургууль гэр хоёрын хооронд явуулсанаас болж бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихэссэн. Өчигдөр гэхэд  найман хүүхдүүдээс гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн аж. Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-р зүйлд заасны дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэлсэн байна. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж, хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учирвал хариуцлага хүлээх хуулийн заалттай байдаг аж.

Чухал үйл явдал: Австрали эмч нар түлэнхийн гэмтэлтэй 12 хүүхдэд мэс засал үнэгүй хийж өгчээ

“Интерпласт” олон улсын байгууллагыг төлөөлөн ирсэн Австралийн эмч нарын баг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран түлэнхийн дараахь сорви, гэмтэлтэй 12 хүүхдэд мэс засал үнэгүй хийж, 5 хүүхдийн сорвинд тариа хийж, 65 хүнд үзлэг оношлогоо хийж зөвлөгөө өгсөн байна.
Мөн мэдээгүйжүүлэг, түлэнхийн дараахь мэс заслын сүүлийн үеийн арга техникээсээ орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд зааж сургажээ. Үүний үр дүнд эмч нар шаардлагатай үед орон нутагт анхан шатны эмчилгээ, мэс засал хийх онол дадлагад суралцсан байна.
Оюутнууд цахим картаа шинээр авах бол 3600 төгрөг, харин сунгах бол 1000 төгрөгийн хураамж төлнө

Оюутнууд цахим картаа шинээр авах бол 3600 төгрөг, харин сунгах бол 1000 төгрөгийн хураамж төлнө

Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт хэрхэн олгох талаар өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, эийслэлийн Хөдөлмөрийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ. НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд карт олгох ажлыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ.

Шинээр цахим карт олгох:
Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан захиална. Сургуулиуд төрийн сангаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслээд их, дээд сургуулиудад Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олголт хийх юм.

Цахим төлбөрийн карт сунгах:
Өнгөрсөн хичээлийн жилд нийтийн тээврээр зорчих карт авсан, 2016-2017 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана. Карт сунгуулах оюутнууд мөн өөрийн сургуульдаа хандаж, хураалгана. Цуглуулсан картуудыг жагсаалтаар баталгаажуулаад их, дээд сургуулиуд Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежууд Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалт хийлгэнэ.

150 мкв-аас дээш талбайтай орон сууцнаас татвар авна

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн хурлаас төрийн өндөр албан тушаалтан, төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчид гэдэг нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнуудын цалинг хасах шийдвэрийг болиулсан байна. Мөн үүнээс гадна  150 мкв –аас дээш талбайтай орон сууцнаас татвар авахаар болсон байна. 

Тээврийн хэрэгслийн шалгалт үргэлжилж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд 2016 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг автотээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангаж буй эсэхэд хамтарсан шалгалтыг явуулж байна.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ene neg sarangerel gej avgai dandaa uuriiguu hamgaalsan tseverlesen hund taalagdah yum l yarij yavahiin. Uur bodlogo sanaachlaga bainauu.
2016/09/04 178.4.67.10
Zochin
MAH-d ORON NUTGIIN SONGUULD GER BUL NAIZ NUHUD HAMT OLNOOROO UHEJ BSAN CHIN GONGUUL UGUHGUI. GORIDSONII GARZ BAILGUI
2016/09/02 213.134.19.181
зочин
орон нутгийн сонгуульд МАН-д дахин санал өхгүй ёстой болий, их хурлын сонгуульд ман-д юунд санал өглөө дөө
2016/09/02 150.129.143.254