8o
Улаанбаатар хот
mobile menu

Даваадашийн Мөнхбатад “Алтан гадас” одон гардууллаа

2016-09-02 18:06:57

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан Даваадашийн Мөнхбатад ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэн өнөөдөр одонг нь гардуулан өглөө.

  Олон улсын нислэгийн тийз борлуулалт, ачаа тээврийн “Мон Аэр Тур” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Мөнхбат нь иргэний нисэхийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй. 1998 оноос олон улсын нислэгийн тийз борлуулалтаар үйл ажиллагаагаа эхэлсэн “Мон Аэр Тур” ХХК нь 2001 онд Олон Улсын Агаарын Тээврийн холбоо/IATA/-ны итгэмжлэгдсэн агентаар томилогдсон бөгөөд MIAT, Korean Airlines, Eznis Airways, Aero Mongolia, Mongolian Airlines Group, Air China, Aeroflot, Turkish Airlines, United Airlines, Qatar Airways, Hahn Air, Air Astana зэрэг авиа компаниудын тийз борлуулалтын албан ёсны агентаар ажилладаг.

  Мөн Amadeus, Galileo, Abacus, Gabriel зэрэг олон улсын нислэгийн суудал захиалгын сүлжээ системийг ашиглан дэлхийн аль ч цэгт хүрэх нислэгийн тийзийг бичиж үйлчилдэг байна. “Мон Аэр Тур” ХХК 2009 оноос эхлэн ИНЕГ-ын тусгай эрхээр гэрчилгээжин, Улаанбаатар хотоос эхлэлтэй, дэлхийн бүх улс орон хотуудад агаарын ачаа тээврийн(карго) үйлчилгээ үзүүлдэг болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Tom shagnal shuu
2016/09/02 141.0.14.110
  • Recent
  • Most Read
  • Most Comment