8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд У.Хүрэлсүх Хенк Де Паувыг хүлээн авч уулзлаа

2016-09-03 11:39:12

Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн дарга Хенк Де Паувыг хүлээн авч уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх уг төслийн хүрээнд Стандартчилал, хэмжилзүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр олон үр дүнтэй ажил хэрэгжүүлсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Төслийн багтай хамтран Үндэсний чанарын хөтөлбөрийг  боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.

Төслийн дарга Хенк Де Паув Шадар сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, төслийн хүрээнд гарсан хууль, эрхзүйн баримтуудын хэрэгжилтэд анхаарч, аргазүйн зөвлөмжөөр хангаж, ажиллахаа хэллээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг төслийн дарга Хенк Де Паув хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл