8o
Улаанбаатар хот
mobile menu

Татвар нэмэх асуудлаар санал бодлоо илэрхийлсэн гишүүдийн байр суурь

2016-09-03 11:50:27

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар татвар нэмэх асуудлыг хэлэлцлээ.онгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад 11 хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр зарим гишүүд зарим татвар нэмэх асуудал дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүн өөрийн амьдарч байгаа орон сууцандаа яагаад татвар төлөх ёстой гэж” гэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Орон сууцны татварыг тансаг хэрэглээ гэж томъёолох нь хаашаа юм. Ямартай ч тансаг хэрэглээ тал руу татвар нэмье гэсэн бодлого барьж байгаа” гэв.

Гишүүд санал, шүүмжлэлээ хэлэх үед УИХ-ын гишүүн М.Билэгт “Манай МАН-ын мөрийн хөтөлбөр ард түмэнд маш их таалагдаж, бид сонгуульд ялалт байгуулсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын зарим нэг шийдвэр амлалтаа зөрчиж байна. Бид нэг ч татвар нэмэхгүй гэж амласан. Гэтэл 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд, 100 ам.метрээс дээш талбайтай орон сууцанд амьдарч байгаа иргэдээс татвар авах тухай ярьж байна. Үүнийхээ оронд төсвийн хуулийг зөрчсөн, замбараагүй алдагдалд оруулсан тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудаас нэхэж, хариуцлага тооцооч ээ” 

Б.Чойжилсүрэн: Эдийн засгийг сэргээнэ гэж МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан. Эдийн засгаа тогтворжуулахын тулд зайлшгүй эдгээр арга хэмжээг авах шаардлагатай болоод байна. Бидний мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх үеийнхээс эдийн засаг илүү хүндэрсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Алтны татварыг 2.5 болгосноор алт тушаалт хэдий хэмжээгээр нэмэгдсэн бэ. Эргээд тав болгож нэмэгдүүлснээр ямар өөрчлөлт гарах вэ. Хоёрт, татвар нэмснээр орлого нэмэгдэнэ гэсэн ямар тооцоо үндэслэл байна вэ. Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед "Хан ресурс"-ийн төлбөрийг хойшлуулж болохгүй юу?

Б.Чойжилсүрэн: Алтны татвар 2.5 хувь болсноор алт тушаалт тодорхой хувиар нэмэгдсэн. Алтны татварыг таван хувь болгосноор 20 орчим тэрбум төгрөг цуглуулахаар төлөвлөсөн. Татвар нэмснээр орлого нэмэгдэнэ. Засгийн газар, Сангийн яам менежментээ сайжруулж ажиллана. Орон сууцны татварын хувь 150 ам.метртэй байрнаас авна. Энэ бол дэлхийн жишигт байдаг тансаг хэрэглээний татварын төрөл. "Хан ресурс"-ийн төлбөрийг зээлээд төлчихсөн учраас санхүүжилтийг хойшлуулах боломжгүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл