Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. Энэ сарын 5-нд буюу маргааш төв болон зүүн аймгуудын зарим газраар, энэ сарын 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно.
Салхи маргааш буюу энэ сарын 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.