8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол горхи, булаг шандаа тоолжээ

2016-09-05 09:02:05

Улсын хэмжээнд усны тоо бүртгэлийн  Туул голын сав газарт хамрагдах, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай сумын нутаг дахь гол горхи, булаг шандыг тоолсон байна. Тооллогын дүнд урьдчилсан байдлаар Баяннуур суманд нийт дөрвөн гол горхи, гурван булаг, найман нуур тойром, нэг рашаан, 131 худаг бүртгэгджээ. Дашинчилэн суманд долоон гол горхи, 13 булаг, 18 нуур тойром, нэг рашаан, 79 худаг, услалтын хоёр систем, газрын доорх усны нэг ордыг тоолсон аж. Харин Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрийн 57.9 хувь нь Туул голын сав газарт, үлдсэн нь Орхон голын сав газарт хамаардаг. Тиймээс Орхон голын сав газрын захиргаа болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхантай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тус сум дахь 46 гол горхи, таван нуур тойром, 84 булаг шанд, хоёр рашаан, 85 худгийг тоолж бүртгэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment