8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээрэмчид 2 удаа гал нээсэн ч халдлагыг таслан зогсоожээ

2016-09-05 09:30:00

Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар БНӨСУ-д “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа дээрмийн хэргийг таслан зогсоожээ.  Тодруулбал, алба хаагчид хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн  үйлдлийг таслан зогсоосон байна. Манай энхийг сахиулагчид зэвсэгтэй этгээд  хүүхэдтэйгээ хамт явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж, бутан дотроос хоёр удаа гал нээсэн гэдгийг эх сурвалжууд онцолжээ. Энэ үед замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа тэдэнд талархсанаа илэрхийлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment