8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажил олгогчдод зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулагджээ

2016-08-31 11:00:00

Нийгмийн даатгалын ерөнхий газрын захиалгаар МОНГОЛЫН ЦАХИМ ИНСТИТУТ-ын зөвлөх, инженер, багш нар Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалд даатгуулагч иргэд, ажил олгогчдод зориулан “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 16 цагийн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.   

Сургалтанд СХД,  ЧД, СБД- н нийт 150 орчим байгууллагын удирдлагууд, ХАБЭА-н инженер, ХНМ-үүд  хамрагдаж 2 өдрийн сургалтаар чадваржиж сургалтын төгсгөлд сэтгэл ханамжийн судалгаа авахад нийт оролцогсдын 90 гаруй хувь нь ӨНДӨР үнэлгээ өгсөн байна. 

Энэхүү сургалтанд хамрагдсанаар нийгмийн даатгалд даатгуулагчийг   үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай болон ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлага, хэм хэмжээг сахин хэрэгжүүлэх, даатгуулагчийг аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох арга барилд сургах, зан үйлийг төлөвшүүлэх, ажил олгогчийн хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ.

Захиалагч байгууллагын саналаар монголын цахим институтын зөвлөх, ахлах багш нар сургалтыг удирдан явуулж, байгууллага тус бүрийн хэрэгцээ шардлагад нийцсэн зөвлөмжийг боловсруулан, , зайлшгүй шаардлагатай гарын авлагаар хангаж, ажиллаж байгаа нь сургалтын үр дүнг тодотгож өгч байна.

Хөдөлмөрийн зах зээлд  хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх, хувь хүнийг хөгжүүлэх, байгууллагыг чадавхжуулах нь тус институтын гол  зорилт  бөгөөд өндөр ур чадвартай зөвлөх  багш нар хувь хүний эрэлт хэрэгцээ,  байгууллагын хөгжилд нийцүүлэн хөтөлбөрөө боловсруулж,   сургалтыг удирдан явуулдаг мэргэжлийн байгууллага гэдгээрээ бусдаас ялгардаг.

 Аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, ажилчид болон хувь хүмүүст зориулан орчин үеийн чиг хандлага, эрэлтэд нийцсэн чанартай сургалтыг  монгол хүний онцлог, чадамжид тулгуурлан боловсруулагдсан шилдэг сургалтын хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдагт талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэе.

Энэхүү сургалтанд хамрагдсан ажил олгогчдын  сэтгэгдэлээс  хүргэе...

   “ҮЛЭМЖ” ХХК  ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР: Д.ЦОЛМОНТУЯА

 Монголын цахим институтээс Нийгмийн даатгалд даатгуулагч ажил олгогчдод зориулан  нийгмийн даатгалын сангаас олгох ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаарх мэдлэг олгох, аюулгүй ажиллах арга барилд сургах, ажил олгогчийн хариуцлагыг дээшлүүлэх, ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг сахин хэрэгжүүлэх,  ажил олгогч, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан сургалт үр өгөөжтэй болж өндөрлөлөө.

Аливаа байгууллагад аюулгүй ажиллах арга барил, зан үйл, соёлыг төлөвшүүлэх олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлын хүрээнд ХАБЭА-г хангасан аюулгүй ажлын байр бий болгох нь байгууллагын удирдах ажилтан төдийгүй нийт ажилтнуудын үүрэг билээ.

Энэхүү сургалтанд хамрагдсанаар эрх зүйн системтэй мэдлэгийг авснаас гадна зөвхөн хуулийг цээжлэх биш амьдрал дээр практик орчинд хэрэглэхэд дөхөм болгож бодит кейс, тохиолдол дээр жишээлэн хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н талаарх зарим ойлгомжгүй асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа хэмнэж, мэдлэгт суурилсан чадвар дадлыг бий болгоход туслаж байгаа нь сайшаалтай байлаа.

Манай байгууллагын хувьд сургалтанд хамрагдсандаа баяртай байна.Үлэмж ХХК нь олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нэг байгууллагаас нэг хүн сургах лимиттэй байгаа нь чамлалттай байлаа. Салбар бүрээс удирдах түвшний албан тушаалтнуудыг хамруулах хүсэлтэй байлаа. Цаашид энэ төрлийн сургалтыг тогтмол,  үе шаттайгаар зохион байгуулж байх нь зүйтэй санагдлаа. Мөн манай байгууллага нь цахим институтын хөдөлмөр зуучлалын төвд шаардлагатай ажлын байрны саналаа өгөхөд бидний  тавьсан шаардлагад нийцсэн ажилтныг явуулдаг. Та бүхэнд баярлалаа.

             “ЭКО КОНСТРАКШН” ХХК ХАБЭА-Н  ИНЖЕНЕР:  Э.ТАЙВАН

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, дүрэм, журмууд батлагдсанаар удирдлага,  хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах шаардлага, стандартыг хангах, ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг  бүрдүүлэхэд   түлхэц  болсон билээ.

Гэвч зарим ААН байгууллагуудад ХАБЭА-н удирдлагын тогтолцоо дутмаг, гэрээт компаниудын уялдаа холбоо хангалтгүй, холбогдох хууль дүрэм журам, зааварыг судалж танилцах, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах явдал хангалтгүй , ХАБЭА  хариуцсан  ажилтантай ч үүрэг, хариуцлагаа  сайтар ухамсарлаагүйн  улмаас  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл дорвитой буухгүй байгаа нь ажиглагддаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн системийг нэвтрүүлж, аюулгүй үйлдвэрлэл, ажлын байрыг бий болгох, ажлын байран дээрх аюул, эрсдлийг бууруулах, байгууллагын ажилчид,  албан хаагчдыг эрүүл,  аюулгүй орчинд ажиллах, нөхцлийг бүрдүүлэх, ХАБЭА-н хууль, тогтоомж стандарт, дүрэм журмыг байгууллагад мөрдүүлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, ажилчдыг ажилдаа хандах хандлагыг өөрчлөн зөв зан үйлд төлөвшүүлэх нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтаны гол үүрэг бөгөөд байгууллагын хөгжлийн үндэс болсон ХАБЭА-г хангаж ажиллах нь гагцхүү хөдөлмөр хамгааллын ажилтны  чадвараас шууд хамаарах тул  өөрийгөө хөгжүүлж, шинэ соргог мэдээ,  мэдээллээр өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй байдаг.

 Дээрх  зорилгод монголын цахим институтээс зохион байгуулсан 2 өдрийн сургалтын агуулга нийцэж байсан бөгөөд байгууллагын удирдлага гэлтгүй хувь хүн, ажилтан албан хаагчдад хэрэгтэй мэдээ, мэдээллүүдийг цогцлон хүргэж ХАБЭА-ийн дүрэм журмыг мөрдөх, сахин биелүүлэх, өөрөө өөрийхөө болон ойролцоо ажлын байрны аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх арга замыг тодорхойлж өгснөөрөө манай байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт болж чадлаа.

Ялангуяа барилга, уул уурхай зэрэг үйлдвэрлэлийн осол гарах өндөр эрсдэлтэй салбаруудын ажилчдыг байнга сургалтанд хамруулж эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

ХАБЭА-н инженерээр олон жил ажилласан хэдий ч энэ сургалтаас маш олон шинэ зүйл мэдэж өөртөө төдийгүй, байгууллагадаа update хийж чадахуйц шинэлэг мэдээ, мэдээлэл авч  чадлаа. ХАБЭА-н ажилтны хөтөч гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан, тохилог анги танхимтай хамгийн гол нь багш нарын заах арга зүй, мэдлэг ур чадвар, харилцаа маш эелдэг   байсан гээд бүх зүйл  таалагдлаа.

Монголын цахим институтын хамт олонд талархалаа илэрхийлье

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Description: download.png

 

 

      “ЭРДЭС ТАВАН ТОЛГОЙ ХХК”

 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР : Э.АЗЖАРГАЛ

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаарх мэдлэг олгох, аюулгүй ажиллах арга барилд сургах, ажил олгогчийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг сахин хэрэгжүүлэхэд чиглэгдсэн 16 цагийн сургалтанд хамрагдсандаа баяртай байна.

Монгол Улсад Уул Уурхайн салбар эрчимтэй хөгжих нөхцөл бүрдэж байгаа өнөө үед энэ салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал  уурхайчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотойгоор байгууллага, ААН-н  нийгмийн хариуцлагын гол шалгуур болон тавигдаж байгаа.

Манай ажил олгогчдын ажлын байрыг аюул,осолгүйгээр зохион байгуулах хуулиар хүлээсэн

 Үүргийн биелэлт нь сул,үйлдвэрлэлийн техник технологи хоцрогдсон ХАБЭАн тухай хууль,

дүрмийн биелэлтэд тавих төрийн болон компанийн дотоод хяналт нь үр дүн муутай байгаа, аюулгүй ажиллах дархлаа, дадал,  зуршлыг ажил олгогч нь ажилтан бүрт суулгаж хэвшүүлэх ажил сул,   байгууллага дээрх сургалт  нь системчлэгдээгүй,чанартай биш, үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт,санхүүжилтын талаарх ойлголт муу байдгаас шалтгаалан  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл тууштай буурахгүй байгаа нь харагдаж байна.

Иймд чадварлаг мэргэжлийн байгууллагаар  эрсдлийн үнэлгээ хийлгэж,  сургалтын хэрэгцээг бодитоор тодорхойлж, чадварлаг мэргэшсэн багш, сургагчдаар сургалтыг удирдуулж, үр дүнг бодитоор тооцож ажиллах нь зүйтэй.

Манай компани нь Монголын цахим институттэй байгууллагын захиалгат сургалт, консалтинг  чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд өөрийн байгууллагын удирдах түвшний ажилчид болох хүний нөөцийн менежер, ХАБЭА-н ажилчдаа сургалтанд хамруулж, чадавхжуулдагтаа баяртай байдаг.

Энэ удаагийн сургалт  үнэ төлбөргүй байснаас гадна чадавхжуулах сертификат олгож байгаа нь сургалтын бодит үр дүнг илтгэж байлаа.

Монголын цахим институтын хамт олондоо ажлын амжилт хүсч Эрдэнэс таван толгой ХХК-ын удирдлагын зүгээс талархал хүргүүлж байна.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
naraa
surgalt zohion baiguulalttai sain bolson ih zuil medej awsan bayarlalaa ta buhen
2016/09/05 182.160.36.158
  • Recent
  • Most Read
  • Most Comment