Хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хот хөдөлгөөн ихтэй байгаа энэ үед хулгайн гэмт хэрэг болон хэв журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нь ихэссэн байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайн болон танхайн гэмт хэрэг нийт 65 бүртгэгджээ. Мөн ХААН банкны АТМ-ийг эдвэж мөнгө хулгайлахыг завдсан хэрэг гарсан байна. Тухайлбал БГД-5 хороо ХААН банкны АТМ-ээс хүн хулгай хийх гээд байна” гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад БЗД …. тоотод суух Г.Ц /эр.17н/, Уг АТМ-ын нүүрэн талын тагийг эвдэж хулгай хийхийг завдсаныг таслан зогсоожээ. Одоогоор уг хэргийг шалгаж байгаа юм байна.