8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын суудал “Ганхаж” эхэлсэн үү

2016-09-05 11:06:00

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг  огцруулна  гэсэн бор шувуу  өнгөрсөн 7 хоногт Төрийн ордоноор жиргэлээ.  Ажлаа аваад 58 хонож байгаа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох уу. Энэ асуудал энэ 7 хоногийн гол сэдэв, яриа болох нээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулахаар намынх нь нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тодруулбал , гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд онцолсон байна. Хуулийн дагуу бол ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентийн 19 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн барих  нөхцөл бүрддэг билээ.  Албан бус мэдээллээр бол огцруулах саналыг энэ сарын 20-нд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ. Учир нь, энэ сарын 20 хүртэл яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар бүрэн томилогдож, агентлагуудын дарга нарыг жинхэлж ажлаа эхлэхтэй зэрэгцэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтворжсон хойно Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа авсан хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогыг хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Түүнчлэн төсвийн тодотголын хүрээнд халамжийн бодлогыг хэт танаж,  22 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн намын гишүүдийнх нь зүгээс Засгийн газрын мөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын мөрийн хөтөлбөрөөс хэт гажуудуулсан, бодлогоор шийдэх том асуудлуудыг шууд байдлаар төсвийн тодотголд тусгасан зэргээр ерөнхий сайдаа буруутгаад байгаа аж. 

Ямартай ч намын зарим гишүүд нь Ерөнхий сайдаа огцруулах санал гарсан нь ард түмэнд таалагдахгүй байгаа гэнэ. Учир нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хямралаас гарах ая тал бодох байтал ажлаа аваад 2 сар хүрээгүй байхад ийнхүү огцруулах асуудал яригдаж байгаа нь ард иргэдээ бодох гэхээс илүүтэй ашиг сонжоо харсан эрх мэдэлтнүүдийн “нүүдэл” гэж үзэх хүн ч байна. Түүгээр ч зогсохгүй 2016 оны УИХ-ын сонгууль 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсанэрх баригч намын гишүүд дотроо хагарч эхэлсэнийг илэрхийлж байна. Юутай ч Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын Ж.Эрдэнэбатын суудал “Ганхаж” эхэлсэн бололтой. Гэхдээ нөгөө талаасаа аваад үзэхэд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад мөрийн хөтөлбөр ихээхэн ашиг тус өгсөн. Сонгууль дууссан үеэс л эхлээд МАН-ын Засгийн газрын амлалт биелэлт зөрж эхэлсэн. Тодруулбал, Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байсан ч сонгуулийн дараагаас эхлээд санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн зургадугаар сараас хойш хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор болсон. Хэрвээ улс мөнгөтэй болбол үлдсэн 40 хувьд нь нөхөж олгоно гэж буй. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулсан. Мөн үүнээс гадна иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан бол өнөөдөр найман төрлийн татвар нэмэх асуудал хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ мэтчилэн үг үйлдэл нь зөрж байгаа болохоор үүний эсрэг намын гишүүд хөдлөж магадгүй бололтой. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
СЭХЭЭТЭН
ХАРИН 2500000 -ЫН ХУВД БОЛ 5 САЯ Ч ЮМУУ ТЭГЭЭД 60000000 АВДАГ ХҮН 12-ХАН САЯЫГ ӨГӨӨД 48000000 АВАХ НЬ .-ЭНЭ БУРУУ
2016/09/05 202.21.105.189
СЭХЭЭТЭН
НЬ ЗӨВ. ТА НАР ШҮҮГЧДЭЭ ТАНГАРАГ ӨРГӨЧИХӨӨД 30000000 ЦАЛИН АВАХГҮЙ БОЛ ХАХУУЛЬ ХӨГЖИНӨ АВНА. ГЭЖ ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД БАЙСАН ТЭР ХҮМҮҮСИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА. ХАРИН ЧГЭЖ ТА НАР ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧӨӨД
2016/09/05 202.21.105.189
СЭХЭЭТЭН
ОДОО БОЛ ЦАГ ҮЕ НЬ БИШ. ЗААВАЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ЗОХИЦОХ ЁСГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ХҮҮХДИЙН 20000 ЧИНЬ АН-ЫН ҮЕД ГАРСАН ШИЙДВЭР ХАРИН СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЭД АН -МӨНГӨ ХЭВЛЖ ӨГСӨН БАЙХ. ШҮҮГЧДИЙН ЦАЛИН БУУРАХ
2016/09/05 202.21.105.189
зочин
энхтүвшин байнга л ийм шантааж хийж суудал аваад дуугуй болдог зуршилтай нөхөр дөө
2016/09/05 103.48.116.77
МАН-ын бөхчүүд
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна.Өглөө бүр САНАЖ бай.
2016/09/05 122.201.31.202
ИРГЭН
Төрөөрөө тоглох нь Монгол ёс биш л баймаар юм.Одоо ч бүр зуршил болж дээ
2016/09/05 43.242.243.24