8o
Улаанбаатар хот
mobile menu

Усанд осолдсон 6 иргэний амийг аварчээ

2016-09-05 11:35:25

Өнгөрсөн амралтын өдрөөр Цонжинболдог орчмын Туул голд машин осолдлоо гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход  машинтайгаа зургаан иргэн усанд осолдсон байжээ. Тодруулбал “Ланд-200”маркийн машинтай зургаан иргэн машинтайгаа осолдсоныг Улаанбаатар хотын харьяа хамгаалалтын гуравдугаар газрын дээд эх үүсвэрийн ахмад Б.Гансүхээр ахлуулсан цагдаа нар аварсан байна. Цагдаа нарыг ослын газарт очих үед машин голын усанд далд орсон байсан бөгөөд зорчигчид машин дээрээ гарч аврал эрж байжээ. “Ланд-200” маркийн автомашинд 20-25 насны дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй байсан аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment