Улаанбаатар хоттой хил залгаа оршдог зарим сумын нутагт хүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн байна. Мөн “Баянзүрх”-ийн товчоо нь сууршлийн бүсэд байрладаг учраас нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ. Тиймээс тус товчоог нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг Зам тээврийн хөгжлийн сайд өгсөн байна. Тус товчоог татан буулгаж, үйл ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шалган бүртгэх товчоо буюу “Налайхын 4-р зөрлөг”, Налайх, Тэрэлжийн Автотээврийн шалган бүртгэх товчоодод тус тус төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Баянзүрхийн товчоог нүүлгэн шилжүүлнэ
2016-09-05 11:42:23