8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнөдөө хасах хэм хүрнэ

2016-09-05 12:58:00

2016 оны 9 дүгээр сарын 6-наас 9 дүгээр сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцуулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүсэх ажээ. Тодруулбал, энэ долоо хоногт шөнөдөө хасах хэм хүрч хүйтэрнэ. 

Баруун аймгуудын нутгаар: 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Есдүгээр сарын 8-9-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 6-7-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнхдээ зүүн өмнөөс 4-9 м/с. 6-7-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 18-23 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 6-8-нд зарим газраар, 9-11нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-7нд нутгийн зүүн хэсгээр, 9-10-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи зарим газраар 9-12 м/с. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment