8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон аймаг хорио цээрийн дэглэмтэй байна

2016-09-05 15:04:54

Сүхбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн 9, Дорнод аймгийн 7, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн 8, Дундговь аймгийн 3 сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг зэрэг нийт 7 аймаг, 49 сум, нийслэлийн 1 дүүрэгт хонины цэцэг өвчин оношлогдон, 9035 хонь өвчилж, 215 мал хорогдож, 5597 малыг устгажээ. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн 3, Төв аймгийн 3, Дундговь аймгийн 3, Дорнод аймгийн 1, Дорноговь аймгийн 3, Сүхбаатар аймгийн 2 зэрэг 6 аймгийн 14 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. 
 
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Төв аймгийн Баян, Баянжаргалан суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдон, хорио цээрийн дэглэм тогтоогдсон байна. Иймд аймаг, нийслэл, дүүрэг сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, хүнсний худалдааны төв, хүнсний зах, хүнсний сүлжээний дотоод хяналтыг сайжруулах, хүнсний сүлжээнд мал, мах бэлтгэн нийлүүлэгч нар, мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчид мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу мал эмнэлгийн хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment