8o
Улаанбаатар хот
mobile menu

"УИХ–ын дарга бидний хүсэлтийг нь хүлээж авахгүй бол амиа егүүтгэхэд ч бэлэн байна"

2016-09-05 15:59:00

БЗД-ийн 20 дугаар хорооны иргэд тус дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийг газрын наймааны хэргээр шалгуулах мөн гомдол гаргахаар өнөөдөр төрийн ордноо гадаа эсэргүүцэл илэрхийллээ. Тус хорооны иргэд газрын наймааны талаар гомдолоо  УИХ–ын дарга хандан хүсэлт гаргаж байгаа бөгөөд хүсэлтийг нь хүлээж авахгүй бол иргэд тэмцлийн хэлбэрт шилжиж, улмаар амиа егүүтгэхэд ч бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдэж байсан юм. УИХ–ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа иргэн бүрт өмчлүүлэх ёстой 0.07 га газрыг тус дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт орчмын уугуул оршин суугчдад олголгүй танил тал, ах дүү хамаатандаа өгсөн аж. 2008 оноос хойш өнөөг хүртэл тэд энэ асуудлаар дүүргээс гадна Газрын алба, Авлигатай тэмцэх газар гээд бүх шатанд хандсан ч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй гэнэ. Тэд өнөөдөр 100 орчим өрхийн төлөөллийн гарын үсгийг цуглуулсан аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sugar
Sain bn shalgah heregtei bas baynzurhiin tobchoo haviar baahan gazar ogson uu
2016/09/06 103.229.122.114
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/09/05 59.153.113.184
зочин
Сэтгүүлч минь ээ гарчигийг нь нэг уншаад үз дээ. Ямар ч утга алга
2016/09/05 124.158.88.12