8o
Улаанбаатар хот
mobile menu

Түүхий самар түүвэл 960 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр торгоноc

2016-09-05 17:17:01

Болц гүйцээгүй хуш модны самар түүхийг хуулиар хориглодог. Гэтэл иргэд дураараа самар түүж борлуулсаар байгаа билээ. Тиймээс самар бэлтгэх хугацаа болоогүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойн баялгийг түүсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй /960 мянган төгрөг/, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх / 2 880 000 төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгохыг МХЕГ-аас иргэдэд анхааруулж байна. 

Түүнчлэн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг. Тиймээс түүхий самар жимс идсэнээр халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин тархах гол нөхцөл болж эрүүл мэндэд  нөлөө үзүүлдэг юм. Нөгөөтэйгүүр, болц нь гүйцээгүй самрыг түүхийн тулд модыг мунаар хүчтэй цохиж гэмтээх, мөчрийг нь хугалах, анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг аж.  Иймээс иргэдийг түүхий самар түүх болон бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас сэрэмжлүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нямка
4 мөчөө хөдөлгөж олсон хэдхэн төгрөгийг нь хураах гээ юу. Ажлын байр гаргаж өгч чадахгүй байж
2016/09/07 124.158.109.232
Нямка
Бичсэн сэтгэгдэл яагаад оруулахгүй байна
2016/09/07 124.158.109.232
Jjj
Shuud urshuunu, iim l huulitai uls shuu dee
2016/09/07 103.229.122.212
зочин
Хэрвээ Алт ухаж, Байгаль орчин, Гол ус бохирдуулбал ямар ШИИТГЭЛ оноох вэ,
2016/09/06 202.179.23.66