8o
Улаанбаатар хот
mobile menu

“Чингис Хаан Кап-2016” тэмцээн маргааш эхлэнэ

2016-09-06 09:10:55

Сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан Кап-2016” тэмцээн маргааш  буюу есдүгээр сарын 7-нд эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд БНАСАУ-н шигшээ баг, БНСУ-ын лигийн баг, ОХУ-н Буриад улсын шигшээ баг, Хятадын Хөх хотын их сургуулийн шигшээ баг гэсэн дөрвөн орны баг уригдан ирээд байна. Манай улсаас Үндэсний I, II шигшээ багууд болон залуучуудын I, II шигшээ гэсэн найман баг өрсөлдөх юм.

БНАСАУ-н сагсан бөмбөгийн шигшээ баг манай оронд 12 тамирчин, гурван дасгалжуулагч, гурван албаны хүн, нэг шүүгч гэсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид өчигдөр манай оронд хүрэлцэн ирлээ.

Өнгөрсөн жилийн “Чингис Хаан Кап” тэмцээнд мөнгөн медаль хүртсэн багийн бүрэлдэхүүнээс хоёр тоглогч өөрчлөгдөж, үндсэн бүрэлдэхүүн хэвээрээ хүрэлцэн иржээ. Мөн “Чингис Хаан Кап-2016” тэмцэээд хоёр Солонгосын сагсан бөмбөгийн багууд, 2010 оны Гуанжугийн Азийн наадмаас хойш анх удаагаа манай улсад учраа тааран тоглох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment