8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-09-06 09:49:31

Хонь - (3/21-4/19) 
Заримдаа муу зуршлаасаа салахгүй байснаар түүндээ дасдаг. Шинэ санаачилга хэрэгжүүлэхдээ бусдын саналыг харгалзан үзэж бай. Үүний төлөө таныг сайшаах болно. Санаа бодлоо тэмдэглэж ав. Сурч боловсрох юм уу нийгмийн ажиллагааг үргэлжлүүлэх, туршлага судлах зэргээр түүнээ ашигла. Сугар гараг одоо Арслангийн орд дээр байгаа нь баяр хөөр, хайр сэтгэл, бүтээлч байдлыг тэмдэглэх боломж олгоно.   
Үхэр - (4/20-5/20) 
Та энэ өдрийг баяр баясгалантай эхэлнэ. Та ямар ч асуудал үүссэн сайнаар хүлээж аваарай. Дэлгүүрээр хэсч, үсчин орж, эсвэл рашаан эмчилгээнд явах нь сайхан хэдий ч мөнгөндөө хэт үрэлгэн хандаж өөрийгөө өөгшүүлж болохгүй. Магадгүй дараа нь халуун ваананд орох эсвэл дуртай хоол идэхийн тулд мөнгөө хямгадаж, хадгал. Хэт үрэлгэн байгаадаа дүгнэлт хийгээрэй.     

Ихэр - (5/21-6/21) 
Та ганц бие бол хайр дурлалтай учрахыг маш ихээр хүсэх болно. Хайр дурлалын талаарх төсөөлөл таны бодлыг бүрэн эзэмдэнэ. Хэрвээ та хэн нэгэнд хайрын захиа илгээвэл танд хариу ирэх магадлалтай. Бизнесийн болон олон нийтийн уулзалт, яриа хэлэлцээ амжилттай дуусах болно. Богино хугацаанд аялалаар явж, машинаар зугаалахад маш тохиромжтой үе бөгөөд олон нийтийн арга хэмжээнд та сэтгэл хангалуун байж чадна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Өглөөний уур амьсгал өдрийг боломжийн байдлаар өнгөөрөхөд тус болно. Хэдийгээр булэг юм уу багаар ажиллах хүмүүсийн хувьд хэд хэдэн асуудал тулгарах боловч ажлын үр бүтээл, ажиллах чадвар өндөр байна. Сугар гараг ирж буй хэдэн долоо хоногг таны санхүүгийн ур чадвар, орлого олох эрх сурвалжийн бүс Арслангийн ордод байрлах болно. Мөнгө болон хайр дурлалын бэлэг тэмдэг Арслангийн гараг Сугар гарагийн хувьд азтай байрлал юм.   

Арслан - (7/23-8/22) 
Өөрийгөө бусдад сайн илэрхийлэх өдөр. Хайр дурлалдаа шатах хүсэл хүчтэй илэрнэ. Бусдыг энэрэн хайрладаг өгөөмөр нэгэн болохын хэрээр буулт хийж сурна. Зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ эвлэрэхэд тохиромжтой үе. Та хүмүүсийг ялгаварлалгүйгээр өмөг түшиг нь болох болно. Ирэх долоо хоногт та бусдыг өөртөө ихээр татахын сацуу олон янзын найр наадам, баяр цэнгүүнд оролцох урилга хүлээн авна.   

Охин - (8/23-9/22) 
Анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Ямар нэг тэмцээн уралдаан, тэр дундаа оюун ухаан сорьсон уралдаанд оролцох хэрэггүй. Иймэрхүү тэмцээн уралдаанд таныг унагах хангалттай олон асуулт байх бөгөөд энэ нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж мэднэ. Нууц амрагийн явдал томоохон асуудал үүсгэх нь. Өмнөх дурлалаа мартаагүй байгаа бол хуучин амрагтайгаа харилцаагаа сэргээхийг оролдох болно.     

Жинлүүр - (9/23-10/22) 
Бүх төрлийн харилцаа холбоонд давуу тал байна. Ийм төрлийн ажилд цаг хөгжилтэй өнгөрдөг. Бүх уулзалтын үеэр харилцан буулт хийх ч энэ нь асуудал биш. Бүх романтик харилцаа холбоогоо нөхөрсөг эвтэй байлгахад хичээгээрэй. Юу бодож хүсэж явдагаа хуваалцах цаг. Бусдын ая талыг засахдаа өөрийгөө бүү март. Хайрттайгаа цагийг сайхан өнгөрүүлээрэй. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр түргэн шийдвэр гаргах чадвар Хилэнцүүдийг тодорхойлох болно. Сэтгэл санаагаа хазаарлаж, дарамт шахалтыг арилгахын тулд буулт хийж сур. Стратеги, ажил хэргийн шийдвэрээ гаргах цаг ирлээ. Та ажил үүргийн хариуцлагаа улам тэлэхийг хичээ. Хайр сэтгэл, мөнгөний гараг Сугар одоо нэр алдар, байр суурийг тань илтгэдэг 10-р гэр болох Арслангийн орд руу шилжих тул тушаал дэвших боломж өснө. 

Нум - (11/22-12/21) 
Эрч хүч дүүрэн байх өдөр. Тиймээс эрсдэл ихтэй төлөвлөгөөг хэрэгжүүлж, ямар ч найдваргүй нөхцөл байдлаас гарах гарц олоход тусална. Өглөө аль болох тайван бай. Хэрвээ та эрт босвол өөрөө өөртөө цаг гаргаж нам гүм орчинд өөрийгөө сонсохыг хичээ. Та агуулах чөлөөлөх худапдаанаас ихээхэн хэмжээний худалдаа хийнэ. Түүнчлэн өнөөдөр танд нууцлаг авьяасаа нээн илрүүлэх боломж гарах бололтой. 

Матар - (12/22-1/19) 
Том хөрөнгө оруулалтанд матрынхан санхүүгийн үүрэг хариуцлагыг мэдрэнэ. Сугар гараг сэтгэл татам, хайр татам байдлаараа ач тусаа өгөх ба та бага зэрэг хичээхэд л илүү их мөнгөтэй болох боломжтой. Гэхдээ наймдугаар зам нь хамтын үүрэг хариуцлагыг онцолж байгааг бүү март. Тиймээс дэмий үрж зарахаа багасгаж мөнгөө хадгал. Ингэж чадвал хайртай хүмүүстээ өөртөө байгаагаа зарцуулахад хангалттай хүрнэ. 

Бумба - (1/20-2/18) 
Өглөө эртлэн ажлаа эхэл. Ямар нэг асуудал байгаа бол дэмий санаа зовохын оронд хэн нэгэнтэй ярилц. Зарим нь тан дээр ирж зөвлөгөө авах байх. Та тэдэнд цаг гарган зөвлөсөн нь дээр. Хайртай хүндээ өөрийн хайрыг илэрхийлэн харуулах ямар нэг зүйл хийх талаар бод. Өнөөдөр хайр дурлалын бэлэг тэмдэг болсон Сугар гараг Арслангийн орд дээр байгаа тул таны амрагийн адал явдал гайхалтай байж чадна.   

Загас - (2/19-3/20) 
Өнөөдөр холилдсон чиг хандлага танд хүч нэмэх болно. Өмч хөрөнгийн талаарх шийдвэр, бизнесийн давуу тал, санхүү зэрэг нь ирж буй ирээдүйг тань шинэ хэлбэрт оруулж өгөх болно. Тиймээс анхааралтайгаар эхлүүл. Үйл хөдлөл хийхээсээ өмнө сайтар боддог гэдгийг тань батлах дадлага туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө ав. Гэхдээ эдгээр үйл явдлууд сэтгэлийг тань хөдөлгөн, сонирхлыг тань татна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл