8o
Улаанбаатар хот
mobile menu

Амлалт VS биелэлт

2016-09-06 10:16:00

Сүүлийн үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг  огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн  гэсэн мэдээлэл гарах болсон.  Ажлаа аваад 58 хонож байгаа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  болон одоогийн Засгийн газрыг амлалтандаа хүрэхгүй байгаа учраас ийн огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа авсан хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогыг хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Түүнчлэн төсвийн тодотголын хүрээнд халамжийн бодлогыг хэт танаж,  22 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн намын гишүүдийнх нь зүгээс Засгийн газрын мөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын мөрийн хөтөлбөрөөс хэт гажуудуулсан, бодлогоор шийдэх том асуудлуудыг шууд байдлаар төсвийн тодотголд тусгасан зэргээр ерөнхий сайдаа буруутгаад байгаа аж. Тэгвэл бид өнгөрсөн сонгуулиар ямар амлалтанд найдаж МАН-ыг сонгосон талаар эргээд нэг харъя. 

МАН-ын сонгуулийн амлалт ба биелэлт
Хүүхдийн мөнгө:
Амлалт: Өнгөрсөн жилүүдэд засгийн газрыг тэргүүлсэн АН алаг үрсээ ялгаварлахгүй гэдэг үүднээс сонгууль хүртэл хүүхдийн мөнгийг олгосон. Харин  МАН-ын засгийн газар сонгуулиар Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно хэмээн амлалт өгсөн.
Биелэлт: Гэвч үнэн хэрэгтээ МАН дараалан хоёр сарын мөнгийг өгөөгүй бөгөөд Санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн долдугаар сараас хойш хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор болсон. Мөнгөтэй болсон үедээ үлдсэн 40 хувьд нөхөж олгоно хэмээн мэдээлэл хийсэн. 
Оюутны тэтгэлэг: 
Амлалт: Үндэсний тэтгэлэг 70200 үргэлжлүүлэн олгоно. Өндөр хөгжилтэй улсуудын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Биелэлт: Оюутны тэтгэмж 70 мянган төгрөгийг зогсооно. Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсооно.
Ахмадын тэтгэвэр
Амлалт: Ахмадуудад “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.
Биелэлт: УИХ-аас өнгөрсөн онд баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцалж, гэр бүлийн хүн нь нас барахад тэтгэврийг нь авдаг тогтолцоог болиулна. Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмнэ. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байсан. Үүнийг болиулж 1-12 сарын дундажтай тэнцэх мөнгө өгнө.
Татвар:
Амлалт: Иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй.

Биелэлт: Төсвийн тодотголоос хүн амын орлогын албан татвар, аж, ахуй нэгжийн орлогын албан татвар зэрэг найман төрлийн татвар нэмэгдэнэ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна.
Гэр бүлийг дэмжих:
Амлалт:Аз жаргалтай гэр бүлийн хүрээнд орлогыг нь нэмж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
Биелэлт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан. Өрхийн орлого жилийн өмнөхөөс 101.3 мянган төгрөг буюу 10.4 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна.

Сонгууль дуусаад хоёр сар болж байна. Хэдийгээр Монгол  Улс эдийн засаг  хүнд нөхцөлд байгааг ард түмэн ойлгож байгаа. Дээр дооргүй хэмнэх тухай ярьж байгаа ч өдрийн талх, хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа ард иргэдээс хэмнэлтээ эхлэж байгаа нь ард түмэнд төдийлөн таалагдахгүй байгаа. Мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гэж ард иргэдэд танилцуулдаг болохоос оноо авах хэрэгсэл бишээ гэдгийг дахин сануулах нь зүйтэй. Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийнхний ярилцсан нууц задарсан. Тэр яриан дунд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болохгүй. Одоо бол популизм хийх цаг биш хэмээн хэлсэн талаар мэдээлэлсэн. Үнэхээр сонгуульд ялахын тулд ард түмэнд таалагдахын тулд МАН юу ч хамаагүй ярьсан уу?. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА. АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ БҮТЭН 4 ЖИЛ БИЙ. ГУЙВУУЛСАН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, ЯВУУРГҮЙ УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬ. МУУ, ХҮНД БҮХЭН АН-ЫН БАЛАГТАЙ ШУУД ХОЛБООТОЙ.
2016/09/06 139.5.217.216
zochin
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөг хэмнэгдэх байх. Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэри
2016/09/06 103.212.116.81