8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-07 08:23:00

09:00 цагт

ШУТИС-ийн Нэгдсэн номын санд "Олон улсын археологичдын форум" болно. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын археологийн судалгааг бүс нутгийн хэмжээнд гарган өргөжүүлэх чиглэлд олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. 

09.00 цагт

Азийн 60 гаруй эрдэмтэд Ногоон хөгжлийн асуудлаар Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд чуулна. Хөтөлбөрийн дор хавсаргав. Та бүхнийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна.

09.00 цагт

ХХААХҮЯ, ХААҮШУОНТөв, КАПЕКС хамтран “Монголын алслагдсан бүс нутгуудад экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэх”
сэдэвт семинарыг Чингис зочид буудалд зохион байгуулагдана. 

10:00 цагт

Төрийн ордны Ёслолын танхимд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, 11 цаг 30 минут, 12 цагаас Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагын төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзана. Уулзалтаар өнөөдрийн 3 талт хэлэлцээр болон цаашид хамтран ажиллах чиглэл, зорилтын талаар санал солилцоно.

11:00 цагт

Иргэний танхимд "Нутгийн хөгжилд иргэний оролцоо" уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан шагнал гардуулна.

15:00 цагт

Нийслэлийн иргэний танхимд "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам"-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагууд, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны бусад хүмүүс оролцоно. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл