8o
Улаанбаатар хот
mobile menu

Голоо ширгээх үү, алтаа олборлох уу Ц.Мянганбаяраа

2016-09-07 09:33:00

 Олон жилийн турш хүн амьтныг ундаалж амьдралын эх булаг болж ирсэн Орхон мөрөн өнөөдөр ширгэх үү, алтаа олборлох уу гэдэг асуудал дээр тулж ирээд байна. Монголын хамгийн урт гол гэдгээрээ алдартай тус гол  алт олборлогчдын балгаар ширгэж, бохирдож, байгаль ээж уйлж байна. 1200 км-ийн урттай найман аймгийн ийн 40 сумын 134 багаар дамжиж урсдаг тус голын эрэг дагуу  эрт дээр үеэс хаад, ноёд нутаглаж ирсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр тус гол бохирдож, хүн мал битгий хэл хорхой шавьж хүртэл амьдрахад хүндрэлтэй болжээ. Анх 2000 оноос “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол Газар” ХХК-иуд алт олборлож эхэлсэн байдаг.“Алтан Дорнод Монгол” компанийн хувьд татварын асуудлаас болж 2008 оноос тус газарт үйл ажиллагаа явуулахаа больсон аж. 


Харин өнөөдрийг хүртэл “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” гэх компанийн лицензийн эрх дээр 16 компани энд үйл ажиллагаа явуулж байсан аж. Эдгээр компанийн 14 нь хууль бусаар алт олборлож байсан төдийгүй, “Монгол газар” компани хууль ёсны нэг ч бичиг баримт бүрдүүлэлгүйгээр  үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ дээр хяналт тавьсан нэг ч эрхэм байсангүй. “Монгол Газар”  компани сая үйл ажиллагаа зогсоохоосоо өмнө 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд, тэдний хамгийн их олборлолт хийсэн Шийртийн салааны газар нутаг тэр чигтээ эвдэгдэж, нүд халтирам зураг угтаж байна. Орхон гол бохирдон уйлж байхад түүнийг үл хайхран өнөөдрийг хүртэл үйл ТЭЗҮ-гүй үйл ажиллагаа явуулсаар иржээ.

“Монгол газар” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдоод байгааг та мэдэж байгаа юу? хэмээн “Монгол Газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас  асуухад “Орхон голын бохирдолд тодорхой хэмжээгээр буруутайгаа мэдэж байна. Дээр нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болох бороо хур ихтэй жил болж байна. Үүнээс үүдэн ажилчдын барьсан далан шуудуу сэтрэх, бохир халих асуудал гарч байгааг ойлгоорой” хэмээн хээв нэг хэлж зогсоно. Үнэн хэрэгтээ “Монгол газар” компани  ашиглалтын лиценз эзэмшдэг ч энд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээ авахын тулд ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт заавал хийлгэх ёстой зүйлсээ хийлгээгүй нэг үгээр хэлэхэд хууль бус олборлолт хийж байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Уг нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байгаа ч тэд орон нутгийн удирдлагуудтай тохиролцож, орон нутгийн төсөвт 180 гаруй сая төгрөг байршуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Хуулиараа бол орон нутгийн төсөвт мөнгө байршуулдаггүй бөгөөд холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд зөвшөөрөлөөө авах ёстой. Орхон голыг бохирдуулж байгаа тухай асуудал өнөөдөр л яригдаад байгаа хэрэг биш. Олон жил яригдсан ч өнөөдөр л нэг тус компанийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. "Алтны магнат" хэмээн нэр хоч зүүтэлээ энэ салбарт ажиллаж хөрөнгөжсөн Ц.Мянганбаяр голоо ширгээх үү, алтаа олборлох уу гэдэг сонголтоо өөрөө хийх биз ээ. 
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Мянганбаяр гэж нөхөр олон жил Монголын газар шороог хөндөн сэтийжиж, баялагийг гадагш зөөлөө. Үр дүн нь юу үлдэв? Хариуцлага тооцож, алт олборлох эрхийг нь бүрэн хураах хэрэгтэй.
2016/09/08 103.229.123.233
зочинф
Дампуурлаа үхлээ хатлаа гээл шааж явсан хаанаас гэнэт гарч ирээд гай болдог лагаа вэ?
2016/09/07 202.179.24.115
heniiii
uulliig tsas,eriig nas aa gej..utulj hugshirch de...
2016/09/07 43.242.243.194
ДАХИАД БИ
ГАЗАРЛУУ ЦООЛООЛ УС ГАРГААЛ УУЧААШДЭЭ. ТЭР ГОЛ ЧУХАЛУУ ГЭВЭЛ АЛТ НЬ АЙМААР ҮНЭТЭЙ БИЗДЭЭ УГААСАА
2016/09/07 103.9.90.130
ЯНХАН
ХӨӨРХИЙ ДАМПУУРААД ХЭЦҮҮ Л БАЙГААШДЭЭ. ЖООХОН УХАГ Л ДЭЭ. ТЭР ГОЛ ТЭГЖ БАЙГААД ГАЙГҮЙ БОЛЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ. МӨНГӨГҮЙ БОЛОХ АЙМААР ХЭЦҮҮ ШДЭЭ.
2016/09/07 103.9.90.130
БИ
ХӨӨРХИЙ НАСНЫ ЭЦЭСТ ИХ Л ЗОВОХ ХҮН БАЙХ АА ДАА НҮГЭЛ ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ ЮМ ДАА
2016/09/07 203.169.48.133
zochin
ene uvuu uheegvi bgaamu
2016/09/07 139.5.216.228
Иргэн
Энэ новш л олон жил Монгол орны байглийг сүйтгэж байгаа. Авилгач түшмэдүүд зөвшөөрөл өгдөг. Одоо хэнд өгч аргалах вэ л гэж бодож байгаа
2016/09/07 202.5.196.33
zochin
mongol gazar company dampuurchihaad yagaad uil ajillagaa yavuulaad baigaa yum boldoo huuliin baiguullaguud ni shalgaasai
2016/09/07 202.70.36.14
би
хүүхнүүдийн дон туссан энэ тэнэгт хариуцлага тооц
2016/09/07 122.201.24.133
ЗОЧИН
ТЭГЭЭД ХИЙЧНЭЭН ЖИЛ ЛУЙВАРДУУЛАХ ГЭСЭН ЮМ БЭ ОДОО ЧАДДАГ ЮМ БОЛ ЗОГСООЛ ДОО ХУДЛАА Л ШАЛГАЛАА Л ГЭНЭ .
2016/09/07 202.9.44.135
Иргэн
Хар пяздаа болиосой...
2016/09/07 27.123.214.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment