8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрс олборлож байгаад амиа алджээ

2015-11-10 09:42:00

Үйл ажиллагааг нь зогсоосон уурхайд нүүрс олборлож байсан гурван хүн хүчил төрөгчийн дутагдалд орж нас баржээ.Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг ашигладаггүй хуучин уурхайн цооногт тус дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай  Ч /эр.38н/, М /эр.41н/, хоёрдугаар хороонд оршин суух хаягтай Б /эр.56н/ нар нь нүүрс олборлож байгаад, амиа алджээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Харин Уул уурхайн аврах ангийн есөн алба хаагч уурхайн гүнд /30 метр/ ухаан алдсан иргэн Г /45 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment