Зэвсэглэсэн этгээдүүд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдээд зугтсан хэрэг гарсан билээ. Энэ хэрэг өнгөрсөн сарын 22-ны өдөр болсон юм. Тэд банкны теллерийг сүрдүүлж мөнгөнөөс гадна гар утсыг нь дээрэмдсэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Тэгвэл эл этгээдүүдийг өчигдөр баривчилжээ. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
2016-09-07 12:15:00