8o
Улаанбаатар хот
mobile menu

Ургац хураалтад оролцсон оюутнуудыг 20 мянган төгрөгөөр цалинжуулна

2016-09-07 12:47:00

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн байна.  Ургацын урьдчилсан тооцооллоор 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөжээ.

Есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар нийтдээ 8278 га-гаас 11899 тонн үр тариа, 1423 га-гаас 14889 тонн төмс, 723 га-гаас 9307 тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3623 тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан авсанаа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм. Баруун, төв аймгуудад ургац хураалт өнгөрсөн долоо хоногоос эхлэн үргэлжилж яваа бол зүүн аймгуудын тариаланчид энэ сарын 15-наас үр тариа, улаан буудайгаа хураан авах юм. Намрын ургац хураалтын ажилд аймгуудын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд болон  цэргийн сургуулийн сонсогч, цэргүүдийг дайчлах юм байна. Одоогоор ХХААХЯ-наас ургац хураалтад гар бие оролцож буй оюутнуудад өдрийн 20 мянган төгрөгөөр цалинжуулна гэсэн тооцооллыг гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment