Улаанбаатар хотын Ерөнхий менежер ирэх арав, арваннэгдүгээр сард золбин нохой, муурны масс устгал /популяц/-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, гэр хорооллын эзэнтэй нохойн үрийн сувгийг боох спэй аргыг мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлж, хэрэгжүүлэх юм байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журмаар нохой, муурыг бүртгэлжүүлэх, үржлийг хязгаарлах, нохой, муур эзэмшигч иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх аж. Улмаар Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойн албан татвар авч, татварын хэмжээг үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойнд өндөр байхаар төлөвлөж байгаа аж.
Нохой, муур эзэмшигч иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлнэ
2016-09-07 14:20:00