8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм

2016-09-07 14:40:00

Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарлаж, олон хүний дургүйцлийг хүргээд авсан. 

Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ  “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэх санал ахмадуудаас Сангийн яаманд их ирж байгаа учраас энэ хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэсэн. Үүнийг сонссон ард түмэн болон сөрөг хүчин, намын гишүүд нэлээд эсэргүүцэж байгаа. Харин өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуулийг хүчингүй болгох шалтгаанаа ийнхүү тайлбарлав. Тэрбээр хэлэхдээ "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас Насны хишиг гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой" гэлээ. Хамтын тэтгэврийн хуулийн талаар Сангийн сайдын хэлсэн “онигоо” намжиж амжаагүй байтал Ерөнхий сайд нь хүртэл хөгшдийн хүлээж байгаа тэтгэврийн талаар санал бодлоо хэллээ. Ерөнхий сайдын үгээр бол чи хурдхан өнгөрчих юм бол чиний тэтгэвэрийг би авна гэсэн үг бололтой. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ёстой эрүүл солиотой нь мэдэгдэхгүй сонин хүмүүс энэ төрд гарсан бололтой арай л биш юм аа яанадаа ард олон минь бид энэ 4 жил ч баларчээ
2016/09/08 202.9.41.74
Zochin
Hunii helj yarisniig shuumjleed suudag humuus yamar olon baidag um be, uur hiih ajil baidaggui um uu.
2016/09/08 103.57.94.202
Zochin
Naad huuliasaa sejigleed baival amid yavaa tetgeveriinknii henees ch haraat bus amdrah bolomjiig ny olgoh tetgeveriig ny nemeed egchih, tegvel zaaval hamtiin tetgever avna gehgui biz
2016/09/07 103.26.194.250
irhen
Xani mini ungurchihluu. Bi tetgevriig ni avmaar baina geh uu. Xooloigoor ni hool davah uu.
2016/09/07 112.72.11.101
Emgen
Tsoon hogshid tegj baij magadgui. Ihenh n abmaar baigaa shuu UTSAN HUUHELDEI guai.
2016/09/07 166.137.248.112
Obgon
Ene Zaluu ug Mongol hunii ur sad baimaar umaa. Ystoi Usan tolgoit iig ochood nam tashuurdii chamaig
2016/09/07 166.137.248.112
монгол
Хамтын тэтгэвэр олгох шаардлагагүй, гэвч ийм тайлбар өгөх нь утгаггүй, харин төсөв мөнгө хүрэлцэхгүй, зардал хэмнэх шаардлага байгаагаа л хэлэх нь зөв.Хатуу байр суурь дээрээ зогсоорой.ЕС-ийг дэмжив
2016/09/07 103.229.123.57
zochino
Xamtiin tetgever gehiin orond uhsenii hohi uldsenii zol gevel taarna.
2016/09/07 112.72.11.116
zochin
TERTEI TERGVI TEJEEGCHEE ALDSNII TETGEBER GEJ ABDAG BIZDEE.
2016/09/07 103.229.123.243
cudabo
Ингэж л сэтгэж,иймэрхүү элий балай хүний яриа шиг тайлбар хэлэх хэмжээний төр засагтай болох гэж сонгосон болохоор хохино,худлаа мөөрөлдөөд 4 жилийг бар.Ямар сонгогчид бна,тийм хэмжээний төр бна гэдэг
2016/09/07 122.201.24.31
Зочин
Хамтын тэтгэвэр олгох, нас барсан хүний мөнгийг үргэлжлүүлэн олгох байдлаар энэ хуулийг хэрэгжүүлэх нь дэмий зардал. Ерөнхий сайд, сангийн сайд хоер зөв сэтгэж байна. ЕС яг бодит үнэнийг хэлсэн байна
2016/09/07 103.229.121.125
Иргэн
Хүн өөрийнхөө боловсрол, мэдлэгийн хэмжээнд аливааг дүгнэж, ярьдаг гэсэн. Эрдэнэбат, арай ч нимгэн байнаа.
2016/09/07 150.129.140.77
МАН-ын гишүүн
Ерөнхий сайдын албыг хашиж буй энэ залуу өөрийнхөө бодлыг хэлээд авав. Бид арай ч чам шиг муу ёрын бодол санаа тээж явдаггүй шүү.
2016/09/07 150.129.140.77
Иргэн
Ерөнхий сайд , Сангийн сайд 2 ажил хэрэгч хүн болох гээд өөрсдийн ба МАНын нэр хүндийг нам унагалаа. Ялангуйяа Чойжилсүрэн УАЗ-469. Мотоцикел зарж байсан үеээ санаач. Одоо чиний мөнгөтэй чинь тэрл биз
2016/09/07 103.212.118.74
Иргэн
Төсөв хүнд үед ийм Хамтын тэтгэвэр олгох, нас барсан хүний мөнгийг үргэлжлүүлэн олгох байдлаар энэ хуулийг хэрэгжүүлэх нь дэмий зардал
2016/09/07 202.55.190.166
Хамтын тэтгэвэр олгох нь буруу, нэгинйхээ үхэлд сэтгэл ханадаг муу ёрын хууль
Зочин
2016/09/07 202.55.190.166
Энэ нөхөр бас худалч юм байна
МАН өөрсдийгөө дэмжсэн хөгшдийнхөө өөдөөс салаавч өгч байна.
2016/09/07 122.201.22.149
нямжаа
Өчнөөн ганц бие хүмүүс үр хүүхдээ өсгөөд ачааны хүндийг үүрч яваад урт удаан өндөр насалж бна Тэд энэ хуулийг юу гэх бол асуу? Хүчингүй болгох нь зөв Тэтгэвэрээ амьдад нь нэмэх нь зөв
2016/09/07 103.26.195.19
эсэргүүцэгч
Дашбалбар хүмүүсээ амьд байхад бие биесээ хайрла гэдэг алдарт үгээ хэлсэн нэгнийгээ өнгөрсөн хойно тэр хэдэн халтар төгрөгөөр яах ч юм гашуудан санахдаа ганц нэг шил архи авдагл болно ТЭТГЭВЭР НЭМЭЭ
2016/09/07 103.26.195.19
huts
MANgaruud bur yavahaa boliloo.Mongolchuud yun d ni uils ni hazailsan aluurchdig songoson yum bol?
2016/09/07 103.212.117.121
Янзтай.
Энэ нөхөр ялалтын шооконд ороод солиорчихсон байхаа. Тэр Ёойжил сүрэн бас ёотой. Олигтойхон хашаатай Эмнэлэг барихгүй бол хэцүүдэх байхаа. Ордныг тойруулж хашаа бариад орсоос галзуугийн эмч авчрах хэр
2016/09/07 103.57.95.105
зочин
хэн гэдгийг нь сэлэнгэчүүдээс асуу монгол хүн үү үгүй юу гэдгийг
2016/09/07 202.21.118.98
Зочин
Энэ аль газрын улсын сэтгэлгээ вэ. Лав л Монгол хүн ингэж боддоггүй лээ. Та нар шулуухан аль газрын рүмүүс болохоо хэлээчээ.
2016/09/07 202.179.24.143
Ard
Yu geed hutsaad bga hujaa ve?
2016/09/07 217.118.91.92
Баянголын иргэн
Тийм. С.Эрдэнийн санаачилсан тэр хамтын тэтгэвэрийн хуулийн зарим заалтууд ёстой тодорхойгүй юм билээ. нас нь сараараа 60,55 хүрсэн бол нэгэнд нь өгнө, оноороо 60,55 бол өхгүй гэсэн тайлбар өгсөн????
2016/09/07 103.57.95.149
Зочин
Үнэн тэнэг ерөнхий сайд
2016/09/07 202.72.247.249
ЗОЧИН
МАН-ЫНХАН БҮГД ЭРГҮҮТСЭН ТЭНЭГҮҮД БОЛЧИХЖЭЭ. НЭРЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА.БҮХ ЮМНЫ НЭРТЭЙ ЗУУРАЛДААД СОЛИОРОЛДООД БАЙХ ЮМ.ЯМАР ЧНЭРТЭЙ БАЙЛАА, ХАМТ БАЙСАН ХҮНИЙХЭЭ ТЭТГЭВРИЙГ Л АВНА БИЗ ДЭЭ.ТЭНЭГҮҮД
2016/09/07 202.179.29.125