8o
Улаанбаатар хот
mobile menu

Драгон автовокзалыг нүүлгэх шийдвэр гаргажээ

2016-09-07 17:16:00

Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаанаар Драгон төвийн урдах автовокзалыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу нүүлгэх шийдвэр гаргажээ. Драгон авто вокзал нь нийслэл хотын хүн ихээр төвлөрдөг томоохон хэсгүүдийн нэг юм. Тус авто вокзал нь 16 аймгийн 48 чиглэлд 35 аж ахуй нэгж байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгслээр хот хоорондын нийтийн зорчигч болон шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгүүлдэг аж. Ингэснээр өдөрт дунджаар 2200-2500 орчим хүн хөдөө орон нутаг руу зорчиж, 2000-2300 орчим хүн Улаанбаатар хотод ирж, тэдгээрийг үдэн гаргагчид буюу угтан авагч болох 5000-6000 хүн дамжин өнгөрч үйлчлүүлдэг гэх тоо баримт бий.Энэ ачааллыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу шилжүүлж, нэг талаар замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулж, нөгөө талаар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, автомашины зогсоол болгох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
?
Шинэ автохудалдааны төв рүү хүн очуулах гэсэн л арга байх. Дараа нь дүүргүүдийн эмнэлэгүүдийг тийш нь нүүлгэнэ дээ. Хөөрхий өвчтэй зовлонтой, өндөр настай хүмүүс хэцүүдэх вий
2016/09/09 103.57.94.124
100 айлын барилгын захыг нүүлгээчээ
зочин
2016/09/08 202.21.110.70
БИ монгол
ЗӨВ шийдвэр байна хурдан нүүлгээрэй тэр хавь бол хэцүү газар байсан шүү.ард түмэн хаана ч байсан зохицуулаад очих байх хол байсан ч.
2016/09/08 27.123.214.109
Зочин
Маш зөвийн зөв шийдвэр байна. Мөн 100 айлын барилгын материалын захыг бас нэг зохицуулалтанд оруулах саналыг гаргаж байна. Та бүхэн судалж үзээрэй.
2016/09/08 122.201.17.254
зөв
хэлэх үг алга, маш зөв шийдвэр. дээр нь энэ хэдэн захуудаа бас хотын зах руу гаргаа
2016/09/08 1.25.91.151
Зөв байна
ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЗӨВ
2016/09/08 202.70.46.225
Хий
Газрыг нь зараа биз дээ
2016/09/07 27.123.214.109
төрд шургасан луйварчид зайл
нүүлгэх байсан юм бол энэ том байшин яах гэж барьсан юм бэ? энэ байшинг бариад удаагүй биз дэ. улсын нэр далайлгаж газрыг нь үнэгүй аваад энэ байшинг улсын хөрөнгөөр барьсан даа.
2016/09/07 43.228.129.78
СХД-ийн иргэн
Харин энэ чинь тэр хавьд амьдарч, ажилладаг олон түмэн иргэдээ бодох зөв шийдвэр байна. Тэр хавийн газар, орчины бохирдолыг үтэр түргэн цэвэрлэж ариутгах хэрэгтэй байна даа
2016/09/07 103.26.193.166
Uurtai irgen
Yamar tom yum ni heden tugrug haana ugch bgn ene avto teeveriig avch bgan bol ulam holdood balai yum be zuv zugeerl baigaashde medrel muutai tomchuud ard tumenee bodohgui huviin erh ashigaa bodood bh
2016/09/07 122.201.26.12
Зочин
Дандаа ард түмэндээ ойртуудах биш холдуулж чирэгдүүлсэн харгис шийдвэр гаргах юм аа. тэр вокзал хүрэх, вокзал дээр буугаад очих газраа очихдод аймаг орон нутагт хүрэхээс илүү зардал гаргах юм бна
2016/09/07 103.194.176.5
zochin
sonin yum hiih yum. amgaland amidardag hun huduu govid ajiltai gej bodvol ter hun yaj 22iin tovchoo orj ugluunii 8 tsagiin busnd suuh bilee?
2016/09/07 64.62.219.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment