8o
Улаанбаатар хот
mobile menu

12 аймагт өвөлжилт хүндэрчээ

2015-12-09 15:51:00

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85,7 хувьтай хангагджээ. Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29,454 тн өвс бэлтгэхээс 23,044 тн буюу 78.2 хувийг, 11,115 тн тэжээл бэлтгэхээс 3,345 тн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см (нягт 0.12-0.24 гр/см3) хүрээд байна. Цаашид Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл