8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын популист амлалт юунд хүргэх вэ

2016-09-08 09:52:00

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Өчигдөр хэлэлцүүлгийн шатанд гишүүд санал бодлоо хуваалцсан бөгөөд МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаас буцлаа гэсэн саналыг илэрхийлэхэд  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа  “Мөрийн хөтөлбөр дотор бид харин ч бүгдийг нь багтаасан. Тэгж яривал мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх төсөв чинь улайчихаад байна. Та нар сонгуулийн өмнө зургаа, долоодугаар сард нэг их наяд төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй авчихсан байсан. Төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөг. Бид харин үүнийг сайжруулахаар явж байна. 2016, 2017, 2018 он хүнд жилүүд байж магадгүй” хэмээн хэллээ. Зарим МАН-ын гишүүд эхний хоёр жил хүнд байна, харин сүүлийн хоёр жилд сайхан болно хэмээн хэнэггүй ярьж сууж байна. 


МАН өнгөрсөн сонгуулиар бидэнд юу амалсаныг бид мэдэж байгаа. Жишээ сүүлийн хоёр өдөр хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа хамтын тэтгэвэрийн тухай хуулийн асуудал. МАН өнгөрсөн сонгуулиар “Ахмадаа ачилна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасаныг бид сайн мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр Засгийн Газрыг тэргүүлж байгаа Ж.Эрдэнэбат Хамтын тэтгэврийн тухай хуулийг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарлаж, хэлэхдээ “"Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас Насны хишиг гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой"  зүйлийг ярьж байна. Нөгөө ахмадаа ачилна гэсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг бүр Ерөнхий сайдын үгээр бол чи хурдхан өнгөрчих юм бол чиний тэтгэвэрийг би авна гэсэн утгатай зүйлийг хэллээ. 


Харин хамтын тэтгэвэрийн тухай хуулийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ  “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэх санал ахмадуудаас Сангийн яаманд их ирж байгаа учраас энэ хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм”  хэмээн намын нөхөд, ард түмний эсэргүүцэлтэй тулгараад байгаа. 
Засаг барьж байгаа гэдэг утгаараа сүүлийн үед МАН-ын гишүүдийн хэлсэн ярьсан бүхэн олны анхаарлын төвд ороод байгаа билээ.  Тухайлбал,  “УИХ-ын гишүүн байхдаа юу ч дуугардаггүй байсан Б.Чойжилсүрэн сайд болсон хойноо гэнэт хэлд орж байгаа  нялх хүүхдээс ч дор  юм ярьж, намын нэр хүндийг хөлдөө чирч байна. Хэлсэн ярьсандаа дандаа ороогдох юм” хэмээн бухимдлаа илэрхийлэх гишүүд олон байгаа аж. Утгагүй зүйл ярьж намын нэр хүндийг унагаасан хэмээн  Сангийн сайд Б.Чойжилсүрэнг огцруулах асуудлыг хөндөх хэрэгтэй гэсэн бор шувуу өчигдөрөөс эхлэн нисэж эхэлсэн. Сонгуулийн үр дүнгээс  харахад аль нам их амлалт өгнө тэр намыг сонгодог жишиг тогтсон гэж хэлэхэд болно. Харин энэ худал хуурмаг  популист амлалт эцэст нь юунд хүргэдэгийг МАН жинхэнэ утгаар нь харуулж байна. МАН-ын намын гишүүдийн хэлж байгаагаар эхний хоёр жил эдийн засаг хямралтай хүнд байна, харин сүүлийн хоёр жилд сайхан болох нь юу л бол. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ahmaduudiin tetgeveriig ue shattai nemegduulne gesen hezee nemeh ve ahmaduud huleeseer harsaar suuna
2016/09/10 43.242.243.89