23o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр МҮЭХ хэвлэлийн хурал хийнэ

2016-09-08 09:52:00

ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР

09.00 цагт: Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн Хүрээлэн, Япон Улсын Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази Судлалын Төв, БНХАУ-ын Өвөрмонголын багшийн их сургуулийн Аялал жуулчлалын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Хүмүүнлэгийн ухаан, умардын үндэсний цөөнхийн судлалын хүрээлэн хамтран Монгол Улсад хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал “XVII зууны монголчууд ба Дотоод Ази” сэдвээр  болно. Утас 99045949

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

09.00 цагт:  Мөрдөн байцаах албаны удирдах ажилтны зөвлөгөөн тус газрын 3 давхрын хурлын зааланд болно. Утас:99159535

"КОРПОРЕЙТ КОНВЕНШН" ТӨВ

09.00 цагт: "Дисковер Монголиа-14" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаа  эхэлнэ.  Утас: 99012549

"SKY PLAZA" БИЗНЕС ТӨВ

09.00 цагт: "Сайн засаглалд Oлон улсын стандартыг хэрэглэх нь" сэдэвт семинар  болно.

ШУТИС

09.30 цагт: Олон улсын тэтгэлэгт оюутан солилцооны "ERASMUS MUNDUS" төслийн багийнхан Итали, Португал, Солонгос орноос хүрэлцэн ирж тэтгэлэгийн талаар болон SAT тэтгэлэгт хамрагдсан судлаачдын судалгааны ажлын талаар хамтарсан семинар тус сургуулийн төв номын сангийн 604 тоотод болно. Утас: 99737368

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг таван хуулийг буцаан татсантай холбогдуулж хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

12.00 цагт: АН-ын Шинэчлэлийн ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал зарлалаа.

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

11.00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын уралдаан, уртын дууны баярын хэвлэлийн бага хурал "Эрдмийн өргөө" /2 давхар, 222 тоот/ болно. Утас: 96464856

МҮЭХ

11.30 цагт: "Тэтгэвэрт гарахад олгодог 24-36 сарын тэтгэмжийг бууруулахыг эсэргүүцсэн" хэвлэлийн бага хурал хийнэ.  Утас 96004079

ГААЛЬ, ТАТВАРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ

11.30 цагт: НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр наймдугаар сарын 21-ний 14 дэх сугалааны тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон иргэдэд батламж гардуулна. Утас: 99993844

"МИШЭЭЛ ЭКСПО" ТӨВ

15.00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэнгийн нээлт болно.  Утас: 70123470, 99107440

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 323