8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч хоригийг хүлээж авсангүй

2016-09-08 15:09:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 сарын 05-ны өдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тависан билээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч, хориг тавьсан билээ. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хүлээх авах эсэхээ шийдэх ёстой. Энэ дагуу өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд хориг тавьсан асуудлыг хэлэлцлээ.   Ингээд гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
MANgaruudaa gej...
2016/09/09 31.209.204.28
иргэн
ерөнхийлөгчид эхнэр нь хориг тавьсан,гэвч ерөнхийлөгч өөрийнхөөрөө зүтгээд байшаа юм биш үү
2016/09/08 103.57.94.109
зочин
Ерөнхийлөгч хоригийг хүлээж авсангүй биш ерөнхийлөгчийн гэээчээ хэцүүтэй юм бичих гэж
2016/09/08 202.179.31.49
Баагий
Гарчиг биш байнаа
2016/09/08 202.126.89.175