
Ирэх бямба гараг буюу энэ сарын 11-ны өдрийн 08.00-20.00 цагийн хооронд Дархан-Уул аймагт цахилгаан хязгаарлах юм байна. Тодруулбал, Дархан уул аймгийн
- Хуучин хороолол
 - Мангиртын 15 дугаар баг, Шийр, Зулзагын чиглэл
 - Тосгон 1-З дугаар баг, Ширээ нуруу
 - Алтан сагс, Буян захын орчин
 - Хуучин Дархан 4, 5 дугаар баг
 - 13 дугаар хороолол
 - 21, 25 дугаар хороолол
 - 8 дугаар баг 17 дугаар хороолол, микр хороолол
 - Хүслийн хотхон орчимд цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.
 
Учир нь Дархан-Уул аймгийн Дархан сумыг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа Сүхбаатар-110кВ, Дархан-110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шилэн кабель татахаар болсон байна. Энэ хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийг  эрчим хүчээр хангахаар төлөвлөөд байгаа аж.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

