8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-09 08:37:59

09:00 цагт

ГХЯ-ны байранд Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болно. Чуулга уулзалтанд хилийн чанадаас 150 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.

09:00 цагт

Их барилга 90 жил  ойн баяр ёслол, Монголын барилгачдын VI Их хурал Төрийн ордонд болно. Хуралд нийслэл, орон нутгаас нийт 800 орчим төлөөлөгч ирж оролцох юм.

10:00 цагт

“Хаппи Веритас” оношлогооны төвд МУГТ Г.Мандахнаранд Бразилийн Рио-дэ Жанейро хотноо болсон зуны олимпид амжилттай оролцсонд баяр хүргэж тус оношлогооны төвөөр насан туршдаа эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг олгох арга хэмжээ болох гэж байна. 

11:00 цагт

Монголбанкны хурлын танхимд Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн наймдугаар сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. 

11:00 цагт

Дуурь, бүжийн эрдмийн театрын байранд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх "Их хувь заяа" дурсамж номын нээлт болно. 

11:30 цагт

 "Монгол ньюс" мэдээллийн төвд “Элэг бүтэн монголын халуун амь-Их хурлын гишүүний хатуу үг” хэвлэлийн хурлыг элэг бүтэн монгол хөтөлбөрийг санаачлагч Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран зарлаж байна. Уг хэвлэлийн хуралд уржигдар буюу 2016.09.07 ны УИХ -ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан элэгний вирүсийн эмчилгээ, дэлхий даяар хэрэглэгдэж буй эмийн талаар Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгээс албан ёсоор мэдээлэл хийнэ. Мөн өвчтөнүүд УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүүд өөрсдийн өвчний түүх, эдгэрсэн байдал зэргээ баримттайгаар мэдээллэж, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр компани үйл ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт

Монгол бөхийн өргөөнд Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл