Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан хуваарийн дагуу эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ.
Тодруулбал, өнөөдөр
Баянзүрх: 10:30-17:30 цагт 16-р хороо Цэргийн 21, 22, Сүүний 22, 27-р байр, ШШГЕГ-ын ЦТП, 21-р цэцэрлэг, 40-р ясли, Нью жуулчин констракшн, Үржиншадүвлин хийд, Бүрдэл ХХК
Налайх: 11:00-18:00 цагт Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп ХХК-ууд, Ламиран дацан, иргэн Отгонбаяр, Оюунсүрэн, Цэрэндорж болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул: 11:30-18:00 цагт 12-р хороо Хайрхан гэр хорооллын хойд тал , Мод үржүүлэг, Болорметтем ХХК болон эдгээрийн ойр орчмоор
Сонгинохайрхан: 11:00-18:00 цагт 1-р хороо Толгойтын 112-128-р гудамж, Ан Сан Ши ХХК болон эдгээрийн ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ.
Харин ирэх амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийхгүй юм байна.