8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн "Городок- Дүнжингарав худалдааны төв" чиглэлд өөрчлөлт орлоо

2016-09-09 10:10:54

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэл болон ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад-Налайх - Баруун 4 зам" чиглэлийн замналын зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэв гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment