8o
Улаанбаатар хот
mobile menu

Жорлонд унасан 1 настай охиныг аварчээ

2016-09-09 12:09:00

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 33 дугаар гудамжинд 1 настай бяцхан охин жорлонд унасан хэрэг гарсан байна. Тодруулбал, 1 настай О гэгч бяцхан охиныг  17:50 цагийн үед жорлонд унасан гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Эрэн хайх, Аврах ангийн гурван албан хаагч шуурхай ажиллаж охиныг эсэн мэнд гарган авч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Иймд бага насны хүүхдээ асран харж буй эцэг, эхчүүд анхаарал сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл