8o
Улаанбаатар хот
mobile menu

Бурхан хулгайлсан этгээдүүд давж заалдахаар болжээ

2016-09-09 12:26:17

“Эрдэнэзуу” хийдээс  2014 оны 5-р сарын 18-19-нд шилжих шөнө хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй гуулин цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад хулгайд алдагдсан хэрэг гарсан билээ.  Сэжигтнүүд хулгайлсан бурхнаа дамлаж зарах гэж бахйад нь барьсан юм.  Улмаар бурхан хулгайлсан этгээдүүдэд Хархорин сумын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг өнгөрөгч 8-р сард Хархорин сум дахь сум дундын шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Тэгшжаргал, Мөнхзул нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураан авсан юм. Мөн 10 жил нэг хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл шүүгдэгчид дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд хандсан банйа.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл